Лондон юанийг хүлээн зөвшөөрөв. Их Британий сангийн сайд Жорж Осборн  Гонконгд мэдэгдэлдээ, Лондонгийн хөрөнгийн бирж хятадын үндэсний валют арилжах томоохон төв болно гэжээ.  Тэрээр тэмдэглэхдээ, Хятад улс олон улсын худалдаанд  юаниар хийх тооцооны   саадыг  аажмаар арилгаж байгаа болоод түүний хөрвөх чадварын хэлбэлзэлд улс нөлөө үзүүлэхийг  хязгаарлаж байна.

Лондонгийн хийсэн ийм алхам нь сенсаци үгүй гэж оросын санхүүгийн корпорац банкны ерөнхийлөгч Андрей Нечаев тэмдэглээд «Юаниар тооцоо хийж эхлэсэн  тухай  өөрийн шийдвэрээрээ   Лондон дэлхийн санхүүгийн төв дээр өөрийн нэр хүндээ нотлож байгаа юм. Зарчмын хувьд  энэ нь ямарч түүхэн буюу бэлэгдлийн зүйл огт биш юм. Юань бол нилээд жинтэй, дэлхийн хөрөнгийн зах дээр сонирхол татахуйц болсон ч   нөөцийн валют болж чадаагүй байгаа ч,  эрэлт хэрэгцээтэй  байгаа нь маргаангүй юм.  Тиймээс юаниар хийх арилжаа ихэд сонирхол татаж байгаа юм.  Энэ бол маш хэвийн зүйл бөгөөд Лондонгийн хөрөнгийн бирж юаниар арилжаа хийх санаачилгыг тавьлаа» гэлээ.

Бэлэгдэлийн зүйл гэвэл харин өөр юм.  Лондон 1997 онд тусгаар тогтнолоосоо салсан  Гонконгд юанийг хүлээн зөвшөөрсөн явдал нь  сонирхол татаж байгаа юм. Тэр үед британий эдийн засагчид энэхүү улс-төрийн бодлогоос болж  Гонконг, эх газрын Хятадад санхүүгийн томоохон үймээн гарна гэж үзэж байсан юм. Гэтэл  таамагласнаар болоогүй. Даваа гаригт Гонконгд болсон Азийн санхүүгийн чуулганд  Гонконгийн санхүүгийн нарийн бичгийн дарга Зэн Зюньхуа мэдэгдэлдээ, юань нь дэлхийн шинэ валют болсон гэжээ. Өнөөдрийн байдлаар 2009 оноос хойш хоёр жилийн хугацаанд  Гонконгийн тэргүүлэх банкны нийт санхүүгийн  үнэт цаасны 2 их наяд юань болоод байна.

Евро  бүсийн 17 орнуудын  16-гийн   олон улсын рейтинг өөрчлөгдөсөн  энэ  үед    Лондон юаниар төлбөр тооцоо хийх болсон тухай зарласан явдал нь тэмдэглэлтэй юм. Ингэхдээ тэдгээрийн 9  агентлагийн  рейтинг буурсан юм. Орос дахь  Дойче  банкны эдийн засагч  Ярослав Лисоволик үүнд анхаарлаа хандуулан хэлээд: «Дараагийн хэдэн жилд бид үзэх хандлагуудын нэг бол хөгжиж байгаа болон хөгжилтэй орнуудын  байнга доллар, еврогоос холдож, өөр нөөцийн  валютыг хайх явдал байна.  Ингэхдээ Хятад улсын валютын хязгаарлалтыг  сулруулах үед  юаний гүйцэтгэх үүрэг  дэлхийн нөөцийн валютын ханшны хувьд өсөхийг бид харж магадгүй юм» гэлээ.

Орос улсад рубль-юаний хосолсон банкны төлбөр тооцоо нэмэгдэж байна гэж Оросын аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Александр Мурычев мэдэгдэв.  Ингэхдээ орос-хятадын түншүүдийн хооронд асуудлуудыг шийдвэрдлэхэд эрсдэлгүй юм.

«Юань-еврогоор хийх  төлбөр тооцоонд эрсдэл байх л даа. Хятадын хувьд  доллартой ажиллахад илүү эрсдэлтэй юм. Рубль-юань нь эхний хоёроос хамаагүй бага байна. Орос, Хятадын банкуудад юань, рублиэр доллароор зуучлахгүйгээр төлбөр тооцоо явуулах стратегийн төлөвлөгөө бий» гэж Александр Мурычев хэллээ.

Хятад улс 2009 оноос эхлэн гадаадын улс орнуудтай төлбөр тооцоог юаниар хийж эхэлсэн юм. Тэр үеэс хойш энэхүү практик зуун тавь гаруй оронд дэлгэрээд байна. 2011 оны эцсээр Хятад улс өөрийн валютаар 1,3 их наяд юаний гэрээг дэлхийн 14 орны томоохон дүүрэгүүдтэй байгуулжээ.  Үүнээс үзэхэд энэхүү жагсаалтыг Их Британи улс тэргүүлэх бодолтой байгаа юм.