Хятадын түүхэнд анх удаа хүн амынх нь  тоо хотод хөдөөнөөсөө  илүү болсон байна. Тус улсын статистикийн удирдах газрын мэдээлсэнээр, Хятадын хотуудын хүн амын тоо 2011 онд 21 саяаар нэмэгдэжээ.  Одоо хятадын хотуудын хүн амын тоо 690  сая орчим буюу нийт хүн амын 51,27 хувьтай тэнцэж байгаа юм. Харин хөдөөгийн хүн амын тоо 15 саяаар буурчээ. Эдгээр тоо баримтууд нь шинжээчдийн гайхалыг төрүүлж байгаа, учир нь Хятад улсыг газар тариалангийн орон гэж зүй ёсоор үздэг  байсан юм.  БНХАУ-ын хүн ам 2011 онд 6,44 саяаар нэмэгдээд 1,34 тэрбум болжээ.