Төрийн Думын депутатуудыг сонгох шинэ хуулийг Кремльд боловсруулж эхэллээ. Энэ төсөл 2-р сарын 10-15 хооронд бэлэн болж магадгүй. Кремлийн Төрийн эрх зүйн удирдлагын дарга, ерөнхийлөгчийн туслах Лариса Брычева энэ тухай мэдэгдсэн байна. Үүний үр дүнд одоо үйлчилж байгаагаас тэс ондоо цоо шинэ хууль бий болно гэж тэр хэлжээ. Оруулж байгаа сонгуулийн тухай хуулийн төслийг нэг багцаар хэлэлцэх ёстой гэж Кремль үзэж байна гэж тэр тэмдэглэлээ. Нэр дэвшихийн тулд цуглаах гарын үсгийн тухай, намын тухай, амбан захирагчдыг сонгох тухай хуулийн төслүүд Төрийн Думд байгаа гэдгийг Брычева сануулсан байна.