Орос улс  үндэсний аюулгүй байдлыг тогтворгүй болгох хүчин зүйл байхгүй бол цаашид цөмийн зэвсэг болон  тактикийн зэвсгийг хорогдуулж болох юм гэж Батлан хамгаалах яамны хурандаа Юрий Сыч  ИТАР-ТАСС-д мэдэгдэв.Тэрээр, АНУ-ын ОХУ-д тавьсан цөмийн тактикийн зэвсгийн нөөцийг хорогдуулах тухай  саналыг тайлбарлахдаа, стратегийн тогтвортой байдалд нөлөөлөх бүх цөмийн хүчин зүйлүүдийг нарийн тооцсоны  дараа боломжтой байж болох юм. “Тогтворгүй байдал цаашид хадгалагдсаар байх юм бол  Орос улс аюулгүй байдлын ашиг сонирхолын үүднээс цөмийн хөтөлбөрийнхөө чадавхийг  хангалттай хэмжээнд болон чанартай түвшинд   барьж байх болно“ гэж оросын цэргийн байгууллагын төлөөлөгч цохон  тэмдэглэв.