Түркийн эрх баригчид Европд ПДХС байгуулах төслийн хүрээнд тус улсад НАТО-гийн радио-локаторын  станцыг /РЛС/ ашиглалтанд оруулах тухай зарлав. Энэ тухай өнөөдөр  телевизийн Си-Эн-Эн суваг уламжлав.  Түркийн ГХЯ-ны төлөөлөгч тайлбарлахдаа, тус улсын зүүн-өмнөд хэсгийн  Малатья мужид РЛС ажлуулахад  бэлэн болжээ. Өмнө нь Нurriyet түркийн сонин  өөрийн эх сурвалжийг иш татан Малатья мужийн  Кюреджик  тосгонд 1-р сарын 1-нд ажилд орсон гэж мэдээлсэн юм.  Хэвлэлийн мэдээлснээр,Түркэд радар дээр ажиллах өөрийн боловсон хүчин байхгүй тул  одоогоор радарын  ажиллагааг  АНУ-ын цэргийн хүчнийхэн хангадаг юм. 2011 оны 9-р сарын 11-нд Түркийн эрх баригчид тус улсад Европын ПДХС-ийн  РЛС  байрлуулахыг  зөвшөөрсөн юм. Тэр үед  батлан хамгаалахын асуудал хариуцсан америкийн өндөр албан тушаалын түшмэл 2011 оны эцсээр  АНУ   РЛС угсарч дуусгахаар чармайж байна гэж тайлбарласан  юм.АНУ, НАТО нь Европын ПДХС нь болзошгүй ираны пуужингийн дайралтаас  хамгаалж чадна гэж үзэж байгаа аж. Тегеран АНУ-ын РЛС-ыг Түркэд байрлуулахаас эсэргүүцсэн мэдэгдэл хийгээд байна.