Оросын гариг хоорондын  “Фобос-Грунт” станц  америкийн радарын нөлөөнд автагдан  Ангараг гариг  дээр очих замаасаа гажсан байж болох юм. Энэ тухай мягмар гаригт  оросын “Коммерсант” сонин сансар-пуужингийн салбарын эх сурвалжаас иш татан уламжлав. Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар энэхүү радар нь “Фобос ” станц хөөрсөн эхэн үед  түүний цахим техникэд  муугаар нөлөөлсөн байж болох юм. Ярилцагчийн үзэж байгаагаар,  “Фобос” нь Маршаллын аралын Кваджалейнд байрладаг солирын замыг ажиглагч  америкийн радарын үйл ажиллагааны бүсэд  орсон байж болох аж. 

         “Фобос-Грунт” төхөөрөмж Байконур сансрын  буудлаас  11-р сарын 9 ний шөнө хөөрсөн юм.  “Зенит” пуужингээгчээс салсаны дараа Ангараг гаригийн тойрог замд оруулах  төхөөрөмжийн хөдөлгүүр ажиллаагүй юм.  “Фобос-Грунт” Ангараг гариг хүртэл нисч, түүхий дагуул Фобосоос лабораторын судалгаанд зориулсан хөрсний дээж авчрах ёстой байсан юм. Энэхүү ажил нь 2,5 жил үргэлжлэх байсан юм. Түүний өртөг албан бус мэдээгээр 5 тэрбум рубль юм/161,2 долл/. Өнгөрсөн ням гаригт “Фобос-Грунт” төхөөрөмжийн агаар мандалын нягт давхаргад шатаагүй  хэсэг нь Номхон далайд унасан юм.