Аялалын   хөлөг онгоцны сүйрэлд нэрвэгдэн сураггүй алга бологсдын тоо нэмэгдэсээр  29 болоод байна.  Сураггүй алга бологсдын дотор  25 зорчигч болон багийн дөрвөн гишүүд орж байна  гэж Интерфакс агентлаг мягмар гаригт мэдээлжээ. Өмнө нь  мэдээллэж байснаар 15 хүн сураггүй алга болсон юм. “Коста Конкордия” аялалын онгоцоор  4,2 мянга гаруй хүн аялаж байсны  дотор Оросын 111 иргэн байсан бөгөөд онгоц 1-р сарын 14 ний шөнө италийн Тоскана мужийн  Жильо эргийн ойролцоо усны гүехэн хэсэгт живсэн юм.  Сүүлийн тоо баримтаар сүйрлийн улмаас 6 хүн нас баржээ.

Гэрэл зураг