0Арабын Эмирүүдийн Нэгдсэн улсад өнөөдөр нээгдсэн  “Ирээдүйн эрчим хүчний асуудлаарх бүх дэлхийн дээд хэмжээний уулзалт” нэртэй олон улсын эрчим хүчний 5-р бага хурал хүрээлэн байгаа орчин болон эколог, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт зэрэг асуудалд зориулагдаад байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун форумыг нээж үг хэлэхдээ, энэ 2012 оныг “Бүхэнд хүртээмжтэй эрчим хүчний олон улсын жил” гэж зарлалаа. Энэ бага хурлын хүрээнд хог хадгалах болон дахин боловсруулах, хүрээлэн байгаа орчин, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь тэргүүний технолог болон тоног төхөөрөмжийг дэлхийн 112 орны 650 компани сэдэвт үзэсгэлэнгүүд дээр үзүүлж байна. Хүрээлэн байгаа орчны хамгаалалт, усны эрчим хүч, био түлш, гео терминалийн технологууд, салхи, нарны эрчим хүч зэргийг практик дээр ашиглаж байгаа  улсуудын тэргүүлэх мэргэжилтнүүд оролцсон 100 гаруй дугуй ширээний ярилцлага хийхээр төлөвлөөд байна.