Арабын улсуудын Лиг /АУЛ/, Сири улсад өөрийн цэргийн бүлэглэлийг явуулж магадгүй гэж тус Лигийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби мэдэгдсэн байна. АУЛ-ийн гишүүн улсуудын ГХЯ-дын сайд нарийн 1-р сарын 21-нд болох уулзалтаар энэ асуудлыг хэлэлцэх болно гэж тэр хэлсэн байна. “Сирийн байдал биднийг хүлээхгүй” учир энэ асуудлыг аль болохоор хурдан шуурхай хэлэлцэхийг АУЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Амр Муса тус байгууллагад уриалсан байна. Энх тайван байдлыг хангах талаарх хариуцлагаа Дамаск хэрхэн биелүүлж байгаа тухай бүрэн илтгэлийг тэд дараа долоо хоногт танилцуулах ёстой.