ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн өрөнхий сайд Владимир Путин  улс орныхоо хөгжлийн хэтийн төлөвийг авч үзэж хэлэлцэхэд оросын нийгмийн бүх гишүүнийг урьж байна. Владимир Путин «Известия» сонинд нийтлүүлсэн өгүүллэг болон putin2012.ru сайтдаа ямар учраас өрөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлснээ тайлбарлаад сонгуулийн өмнөх хөтөлбөрт нь багтах асуудлуудыг дурдаж, улс төрчдийн үйл ажиллагаанд илүү хатуу хяналт  тавихийг иргэний нийгэмд уриалжээ.

Түүхэнд давтагдан гарч буй Оросын асуудал  элиты нь нэг хэсэг тууштай хөгжихийн оронд хувьсгал хийхийг эрмэлзэж байгаатай холбоотой гэж ерөнхий сайд үзэж байна. Харин түүхийн үсрэлт ба бүтээн байгуулалгүй  түлхэн унагаж устгах хэрэг явдал ямар хор холбогдолтойг оросын ба дэлхийн туршлага нотлон харуулсан. Үүний хамт «түлхэн унагагчид» өөрсдэд нь таатай нөхцөлд харсаар байтал  ямар ч өөрчлөлтийг эсэргүүцэж, өөрийн статус, эрх ямбаа хамгаалах «ноёд» болж хувирч байна. Үүнтэй холбогдуулан улс төрийг эрх мэдлээ хэвээр хадгалах эсвэл хуваах асуудлаар хязгаарлаж байна.

Улс төрчдэд тавих олон нийтийн сулхан хяналт ба Орост иргэний нийгэм хөгжөөгүй явдал ийн байдлыг үүсгэж ирсэн.Гэвч байдал аажмаар өөрчлөгдэж байна гэж Владимир Путин тэмдэглэжээ. Өрнөдэд дунд ангид хамрагддаг хүмүүсийн давхраг сүүлийн 10 жилд Орос улсад төлөвшсен юм. Эдгээр нь худалдан авах, амрах өргөн боломжтой чинээлэг хүмүүс билээ. Тэд таалагдсан ажлаа сонгож авах боломжтой. Эцэст тэд  улс төрийг сонгож авна. Юу гэвэл боловсрол нь нэр дэвшэгчдэд ухамрсарлтай хандах боломж олгож байна.

Одоо дэлхий дахин хөгжлийн шинэ үеийн босгон дээр байна гэж Владимир Путин бичжээ. Зээлийг үргэлж нэмэгдуулэх, өр хийж, ирээдүйгээ бодохгүй эдийн засгийн загвар мухардмал байдалд орсон юм. Бусдын хөрөнгөөр тансаг сайхан амьдрах эрин эцэслэж байна. Орос улс үүнийг бусдаас урьд ухамсарлав. Манай орон «дэмий тоглоом» хийхгүй байв. Орос улс 90-д онд бутрах, нийгмийг донсолгох, хохирол хүлээх үеийг давсан юм. Эдүгээ зөвлөлтээс хойшхи хөгжлийн үе эцэслэв. Чанарын хувьд шинэ сууринд тулгуурлан урагш ахих бүх угтвар нөхцөл бүрэлдсэн гэж Владимир Путин үзэж байна. Хавсрага улс төрийн хүрээлэнгийн захирал Ольга Крыштановская тайлбарлан хэлэхдээ

«Үнэхээр манай орны ба хүрээлэн буй орон зайн хөгжлийн зөвлөлтээс хойшхи үе улирч өнгөрлөө. Оросын элит үүнийг тусган харуулж байна. Түүнд зөвлөлт засгийн байгууллагуудад хамаатай байсан хүмүүс цөөн. Шинэ шинэ үеийнхэн ажиллах болсон. Тэд дэлхийд өөрөөр хандаж, ЗХУ юу гэдгийг номоос л мэдэж байна. Зөвлөлтийн туршлагад тайван дүн шинжилгээ хийж, тэр үеийн нааштай талыг онцлох  боломж бий болсон. Одоо туршлагаа нэгтгэн дүгнэх цаг боллоо. Путин интеграцийн шинэ үйл явцыг тэргүүлж чадна» гэв.

 Владимир Путин 2012 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших шийдвэр гаргахдаа энгийн бодит баримтад тулгуурлсан юм. Тэрээр санал нэгт багийн гишүүдтэйгээ хамт  Орос улсыг иргэний дайн дэгдээхэд тулсан мухардмал байдлаас гаргаж, терроризмын ноён нурууг устгаж, улс орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал ба үндсэн хуульт ёс журам түүнчлэн эдийн засгийг сэргэн босгож, эдийн засгийн өсөлтийн өндөр хурдацыг хангаж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлсэн юм. Эдүгээ Владимир Путин  амжилттай үр бүтээлтэй болсныг ч амжилтгүй ямар зүйлээс татгалзвал зохихыг хараж байна. Ойрын үед өрөнхий сайд энэ тухай санаа бодлоо улам тодруулж, нийт олноор хэлэлцүүлнэ.