Хятадыг эдийн засгийн хувьд тогтоон барих бодлогоо АНУ чангатгаж байна. АНУ-ын арилжаны ашиг сонирхолыг хохироох Хятадын талын худалдааны болон бусад зөрчилд хяналт тавих ажлын бүлгийг ерөнхийлөгч Обамагийн зарилгаар засгийн газарт байгууллаа. Шинэ байгууллагын бүрэлдхүүнд сангийн, худалдааны, эрчим хүчний яамдууд болон АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газрууд зэрэг эдийн засгийн блокын тэргүүлэх байгууллагуудын төлөөлөгчид орсон байна гэж нөлөө бүхий Wall Street Journal мэдээлсэн байна.

Хятад улс бол АНУ-ын томоохон зээлдүүлэгч юм. Хятадын бараа борлуулалтаараа АНУ, ЕХ-ны дараа хоёрт орж байна. Өнгөрсөн жил хоёр улсын хоорондох бараа эргэлт 447 тэрбум долларт хүрсэн байна. Энэ нь 2010-ны дүнгээс 16%-иар давж байгаа дээд амжилт юм. Хоёр томоохон эдийн засгийн хоорондох харилцааны тэнцвэржилтийн хувьд одоохондоо байдал сайнгүй байна. Хятадтай хийж байгаа АНУ-ын худалдааны алдагдал 300 тэрбум долларт дөхөж байгаа ба улам л өссөөр байна.

Бүхнээс хүчтэй агуу Америкыг Хятад улс худалдааны талбар дээр ялж гарна гэдэг Вашингтоны хувьд тааламжгүй нээлт, жинхэнэ толгойны өвчин болоод байна гэж ОУШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Эдийн засаг, нийгмийн судалгааны төвийн удирдагч Андрей Островский тэмдэглээд «2001 онд Хятад улс ДХБ-д элссэний дараа АНУ хятадын үйлдвэрлэгчидэд өөрийн зах зээлээ нээхээс өөр аргагүй болсон юм. Хятадын бараа тэр тусмаа өндөр нэмүү өртөгтэй бараанууд нь шинэ нөхцөл байдалд америкийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай гэдэг нь шууд илэрсэн юм. Хятадын импорт АНУ-ын нутаг дэвсгэр дээр эрс өссөн байна. Харин америкийн экспорт Хятадад тийм их өсөөгүй юм. Энэ нь өндөр технологийн бүтээгдхүүнийг Хятадад нийлүүлэхийг хориглосон хууль АНУ-д үйлчилж байснаас болсон юм. Хятадууд ажлын байруудыг булаан авч, өөрийнх нь зах зээл дээрээс америкийн компаниудыг шахаж байна гэж америкчуудыг гомдоллоход саад болоогүй юм» гэлээ.

Хятадын талаас гаргаж байгаа худалдаааны зөрчлийг арилгах болон хяналт тавих зорилтот бүлэг байгуулах Обамагийн шийдвэр нь азийн луугийн эдийн засгийн түрэмгийлэлийг зогсоохыг Цагаан ордоноос шаардаж байгаа америкийн аж үйлдвэрлэгчид болон Конгресс дэх тэдний лоббичингуудын талд хийж байгаа мэхийн ёслолт юм гэж профессор Островский үзэж байна. Санхүүгийн шудрага бус бодлого явуулж байгаа, юанийн валютын ханшийг санаатайгаар дарж байгаа гэж Барак Обама Хятад улсыг нэг бус удаа буруутгаж байгаа билээ.

Ажилгүйдлийн түвшин 9%-тай, гадаад өр дааж давшгүй болсон зэрэг нь ерөнхийлөгчөөр дахин сонгогдохоор зорьж байгаа Барак Обамагийн хувьд улс төрийн тааламжгүй дүр зураг юм гэж профессор Островский онцлон тэмдэглэлээ. Эдийн засгийн бодлогод гаргасан алдаа нь одоогийн Цагаан ордоны эзнийг улс дотроо шүүмжлүүлэх сайхан шалтаг болсон юм. Тэгэхлээр тэр хилийн чандад азаа үзхээр шийдсэн бололтой. Золигт гаргах нөхрийг олоход тийм ч хэцүү байсангүй. Сонгогчдын саналын төлөө тэмцлийн хүрээнд Островскийн үзэж байгаагаар бүх зүйл ойлгомжтой байна.

Эдийн засгийн хувьд хүчирхэг болсон Хятад улс бүх дэлхийгээр таахалзаж байна. АНУ-ын хяналтад байдаг Дэлхийн банкнаас биш хятадын банкаас зээл авахыг улс орнууд илүүтэйд үзэж байна. Хятад аль хэдийнээ далайн чанд дахь өрсөлдөгчөө азийн бүс нутгаас шахаад байна. Хятадын хөрөнгө оруулалт Ойрхи Дорнод, Африк тивд хүрээд байна. АНУ-ын уламжлалт зах зээл Латин Америкийн орнууд америк, хятадын хөрөнгө оруулалтын өрсөлдөөний талбар болоод байна. Энэ “хөрөнгө оруулалтын дайнд” Хятад улс, Бразил улсыг “байлдан дагуулаад” байна.

Хятадын энэ түрэмгийлэлийг Вашингтон юугаар хариулж чадах вэ? Хятадыг “нүцгэн гараараа” авч болохгүй гэдгийг америкчууд сайн ойлгож байгаа. Дэлхийд тэргүүлэх байр сууриа АНУ ямарч тэмцэлгүйгээр өгнө гэж хэзээч байхгүй. Хэн нь дийлэх болоо? Асуултыг нээлттэй орхилоо.