Халуун усны энергийн туршилтын хэд хэдэн төслийг 1-р сард Орос улсад нэг зэрэг хэрэгжүүлж эхэллээ. Ийм энергиэр халааж эрчим хүч хэмнэх байшин Москвагаас зүүн-өмнө 650 км зайтай орших БНМордови улсад хэрэгжүүлж эхлэв. Хойд Кавказын Чеченд ч ийн энергийг хөгжүүлэхэд бэлэн байна. Халуун усны энерги Орос улсад их сонирхол татаж байгааг шинжээчид тэмдэглэв. Төрийн тусламжтайгаар л түүнийг хурдан хөгжүүлж болно гэж зах зээлийн бүх этгээд үзэж байна.

Японы «Фүкүшима» АЦС-ын осол болон түүнээс хойш цөмийн энергийн ирээдүйн асуудлаар үүссэн маргаан өөр төрлийн энергийг сонирхоход хүргэв. Газрын гүн давхрагын халаалтыг илүү өргөн хэрэглэх хэрэгтэй гэж олон улс оронд ярьцгааж эхлэв. Энэ нь салхи, нарны энергийн нэгэн адил хамгийн хямд эх сурвалж билээ. Газар дор  халуун устай орон нутгийг олж, цооног өрөмдөж, илчит цахилгаан станц барьж, цаашид халуун усны үнэ төлбөргүй энергийг ашиглан болох юм. Гэвч практик хэрэг дээр энэ нь хүнд түвэгтэй үйл ажиллагаа мөн гэж «Нээлт» санхүүгийн корпорацын шинжээч Сергей Бейден хэлээд

 «Халуун усны энергийг хэрэглэх илчит ЦС-ын барилгын өртөг газар нутгийн геологийн нөхцөл, өвөрмөц байдлаас шалтгаална. Орос улсад дан ганц Алс Дорнодод халуун усны энерги сонирхол татах байх. Гэвч энэ нь эдийн засгийн үндэслэлтэй байж чадах уу? Миний бодоход эрчим хүчний зах зээлийн өнөөгийн үнэ, тариф түүнийг эдийн засгийн үндслэлгүй болгож мэднэ. Гэвч хэтдээ ийн төслийг илүү их сонирхох бололтой» гэв.

Эдүгээ таван ЦС Оросын Алс Дорнодод халуун усны энергиэр ажиллаж байна. Эдгээр илчит ЦС нийт 80 мегаваттын хүчин чадалтай байгаа бөгөөд хэрэглээний бараг гуравны нэгийг хангаж байна. Харин түүнээс илүү их байж болно. Зөвхөн Камчаткын хойгт халуун усны энерги 1 гегаваттад хүрч байна. Гэвч аж үйдвэрийн томоохон хэрэглэгч үгүй нөхцөлд дээрх төслүүдийг хөгжүүлэх нь ашиггүй болно. Хүн амын төлбөр хөрөнгө оруулалтыг нөхөж чадахгүй. Оросын бусад бүс нутаг ч ийн энергийг хөгжүүлэх талаар сонирхолтой байна. Гэвч халуун усны энерги  төрийн дэмжлэггүйгээр төрөөс зохицуулж татаас олгож буй  хийн энергитэй өрсөлдөж чадахгүй.

Оросын боловсруулалт өрнөдийнхээс дутуу биш хэмээн  «РусГидро» компанийн мэргэжилтнүүд үзэж байна. «РусГидро» гадаадын төслүүдэд нэгдэхэд бэлэн байгаа хийгээд түншүүд тухайлбал исландын Reykjavik Geothermal-тай зөвлөлдөж байна. Түүнээс гадна гадаадын компаниуд Орост ажиллахыг сонирхож байгааг тэд тэмдэглэв. Бүх найдвар нь цахилгаан эрчим хүч хамгийн гол нь байгалийн хийн тарифыг либералчлахтай холбоотой. «Газпром» концерн түлшний дотоод гадаад үнийг жигдрүүлж эхлэв.

Барилга байшингийн эзэд байгалийн хий буюу халуун усны энергиэр дулаацуулах сонголт удахгүй хийнэ.Халуун усны энерги барилга байшингуудыг дулаацуулах талаар  хэтийн төлөвтэй хэмээн шинжээчид санал нэгтэй үзэж байна. Ийм төслийг манай орны Алс Дорнод, Сибирь, Кавказын зарим БНУлс, Калининград муж,Архангельск хот бур Москва орчимд хэрэгжүүлнэ. Хувийн орд харш төдийгүй бүхэл бүтэн тосгон, хүлэмжийн аж ахуйг дулаацуулах тухай өгүүлж байна. Энд илчит ЦС, дулаацуулах сүлжээ барьж байгуулах шаардлагагүй болсон нөхцөлд халуун усны энерги өрсөлдөх чадвартай болно.

Орос улсад халуун усны бараг 50 булаг газар дор илрүүлээд байна. Улсын дэмжлэгтэйгээр төслийн өртөг ба энерги, илчийн эцсийн үнийг хямдрүүлж болно. Одоогоор АНУ ийм станцуудын  хүчин чадлаар тэргүүлж байна. Мөн түүнчлэн Исланди,Филиппин  улсууд  эрчим хүчид хөгжлөөрөө  тэргүүлэх байр эзлэжээ.