Кубанийн казакуудын найрал дуучид ОУ-ын Хар далайн эргийн Сочи хотод болох Өвлийн Олимпийн элч төлөөлөгч гэдэг статусаас гадна Олипм-2014-ийн "дуу хоолой" гэсэн албан ёсны цолтой боллоо.

Кубань гэсэн түүхэн нэртэй хязгаар нутгаас гаралтай ардын дуунуудыг дэлхий дахинд алдартай энэ найрал дуучид 200 жил дуулж байна. Хойд Кавказын энэ өргөн уудам нутагт одоо Сочи хоттой Красноярын хязгаар болон БН Адыгей, Карачаево-Черкес улсууд багтаж байна. Кубань нь нэгэн үед Оросын эзэнт гүрний хязгаар нутаг байсан ба түүнийг эрх чөлөөт, эр зоригт дайчин казакууд хамгаалдаг байсан юм. Хурц тод үндэсний хувцастай тэд ургац, авьяасаар баян энэ нутгийн байгалын нэгэн хэсэг болсон юм.

Хөгжмийн авьяастай, дуу хоолой сайтай кубанийн казакууд 1811 онд тус бүс нутгийн шашны соён гэгээрүүлэгч Кирилл Россинскийгээс дайчин казакуудын найрал дууны хамтлаг байгуулах зөвшөөрөл хүссэн байна. Үүний үр дүнд сүмд дуулдаг найрал дуучид, казакуудын баяр ёслол, цэргийн жагсаал хийхэд дуулдаг дуу хөгжмийн гэсэн нэртэй хамтлаг хоёр бий болсон юм гэж Кубанийн казакуудын найрал дуучдын хамтлагыг тасралтгүй 40 жил удирдаж байгаа хөгжмийн зохиолч, удирдаач Виктор Захарченко хэлээд

«Зөвхөн кубанийн казак дайчдын ч биш ОУ-ын үндсэн 12 казакын омгууд түүхэн цадиг болон түүхийн номуудад бичигдээд зогсохгүй ардын дуу хуурт тусгалаа олсон байдаг юм. Харин Кубанийн казакуудын найрал дуучдын хувьд гэвэл казак омгуудын туулсан бүхий л замыг тэд туулсан юм. Казакуудын түүхэн дэх сайн муу, сайхан муухай бүх замналыг манай найрал дуучдын хамтлаг туулсан билээ» гэлээ.

1911 онд түүний 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсний дараа Дайчдын найрал дууны хамт олон түүхийнхээ хамгийн хүнд хэцүү үеийг туулсан билээ. Мэдээж хэрэг зөвлөлтийн шашны эсрэг үзлийн үед сүмийн найрал дуучдыг бүрмөсөн устгасан ба түүний урын сан маш хатуу хяналтад байсан.  "Үнэн алдартны шашин, итгэл үнэмшил хоёр" казакуудын үзэл бодлын үндэс нь байсан болохоор тэдний бараг бүх дуу хориотой байлаа.

Тус хамт олны уран сайхны удирдаач, ардын дуучин Григорий Концевич сталины хорих лагерьт харамсалтайгаар амь насаа алджээ. Гэлээ гэхдээ тус найрал дуучид хагас нууц байдалд эрт дээрээс уламжлаж ирсэн дуулах арга барил, өөрийн ард түмнийхээ хөгжмийн соёлыг хадаглаж ирсэн юм. Жинхэнэ сэтгэлийн гуниг, баяр хөөрийг илэрхийлсэн хөөр хөгжилтэй байдлаараа гайхагдаж зөвлөлтийн үед "экспортлогдож" байсан дуунууд сүүлийн арван жилд тэдний урын санд эргэн ирлээ.

Өөрийн гэсэн өнгө аястай, дуу бүжигтэй, хувцас хунартай Кубанийн казакуудын найрал дуучид дэлхийн олон арван оронд хүлээн зөвшөөрөгдсөн юм. "Олимпийн хөдөлгөөний" түүхэнд тус хамтлаг шинээр орж ирж байгаа ч биш юм. 2014 оны Өвлийн Олимп явуулах эрхийн төлөө Гватемал улсад тэмцэлдэж, ялалт байгуулсан 2007 онд энэ найрал дуучдын жүжигчид нутгийнхнийгаа дэмжиж байсан юм. Канадын Ванкувер хотод 2010 оны өвлийн олимпийн хаалтын ажиллагааны үеэр оросууд олимпийн эрхийг хүлээн авах үеэр кубанийн казакын найрал дуучид Сочи хотын сүлд дууг дуулж хэдэн сая хүнтэй цэнгэлдэх хүрээлэнг гайхшруулсан юм.

Мэдээж хэрэг 2010 онд эхэлсэн "Сочи-2014" соёлын хөтөлбөр нээгдсэн цагаас эхлэн казакуудын найрал дуучид хамгийн идэвхитэй гишүүдийн нэг болоод байна.Энэ Соёлын хөтөлбөрийн хүрээнд энэ жилийг Дуу хөгжмийн жил гэж зарласан учир Кубанийн найрал дуучид маш их ажилтай байх нь ээ. Кубанийн казакууд Олимпийн наадамд оролцох тамирчид болон хүндэт зочдоо хүлээж авах 2014 он хаяанд ирээд байна. Энэ хамт олон зөвхөн оросын казакуудын дууг дуулаад зогсохгүй олон үндэстэн ястны Орос орны ард түмнүүдийн дуунуудыг дуулах болно гэж амлаж байна.