БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод америкийн мэдээлэлийн Ассошиэйтед пресс /АП/  агентлагийн товчоо нээгдлээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон АП агентлагын удирдагч Томас Керли манай агентлаг БНАСАУ-д болж байгаа үйл явдлыг Пхеньянаас шууд дамжуулах түүхэн боломжтой боллоо гэж тэмдэглэлээ. АП агентлагын товчоог нээсэн явдал хоёр улсын хамтын ажиллагаа, харилцаа холбоог сайжруулахад тус болно гэж хойд солонгосын мэдээлэлийн ЦТАК агентлагын захирал Ким Пён Хо өөрийн зүгээс мэдэгдсэн байна.  БНАСАУ, АНУ нь өнөөг хүртэл дипломат харилцаагүй байгаа юм.