Агаар мандлын нягт давхрагад шатаагүй “Фобос-Грунт” аппаратын зарим хэсэг урьдчилсан байдлаар ням гаригт москвагийн цагаар 21 цаг 45 минутад Номхон далайн ай савд унасан байна. ОХУ-ын БХЯ-ны Агаар, сансарын батлан хамгаалалтын цэргийн төлөөлөгч, хурандаа Алексей Золотухин “Интерфакс” агентлагт ингэж мэдэгдсэн байна. Агаар, сансарын батлан хамгаалалтын цэргийнхний газар дээрх хэрэгсэлүүд  “Фобос-Грунт” аппаратыг тойрог замаас эхлээд  сүүлчийн мөч хүртэл хянаж байсан байна. Үүний ачаар аппаратын унах газар, хугацааг маш нарийн тогтоож чадсан байна. “Фобос-Грунт” аппаратыг 11-р сарын 9-нд Байконур сансарын буудлаас хөөргөсөн юм. “Зенит” пуужин тээгч аппаратаас салсны дараа Марс гаригт очиж болох тулгуур тойрог замд оруулах ёстой түүний хөдөлгүүр нь асаагүй юм. “Фобос-Грунт” нь Марс гаригийн дагуул Фобос дээр очиж дэлхий дээр судалгаа шинжилгээ хийх ёстой байсан хөрсний дээжийг нь авчирах ёстой байсан юм. Энэ аян 2,5 жил үргэлжлэх ёстой байсан юм. Энэ төсөл нь албан бус мэлээнээс хархад 5 тэрбум рубль буюу 161,2 сая америк доллар юм.