Энэ жилээс эхлэн орос-монголын хилийг ачааны машин, хөнгөн тэрэг, автобусаар давхад илүү хурдан, хялбар болно. Энэ тухай “Өмнө Байгал”  Холбооны автозамын удирдах газрын хариуцлагатай ажилтануудын нэг   Сергей Савин бидэнд ярихдаа, орос-монголын хилийн хамгийн том  “Хиагт-Алтанбулаг” олон улсын авто машины шалган нэвтрүүлэх боомтыг /ОАШНБ/ засварлах гэж байна. Үүнийг  Оросд “Монгол руу орох хаалга” ч гэж нэрлэдэг юм.

«Энэхүү олон улсын авто машины боомт нь харьцангүй саяхан 2001 онд  байгуулагдсан юм.  Гэхдээ арван жилийн хугацаанд Улаан-Үд –Алтанбулаг-Улаанбаатар хотуудыг холбосон зам дээр   авто машины урсгал их нэмэгдсэн юм. Шалган нэвтрүүлэх боомт ийм ачаалалтай ажиллахад хүнд байсан юм. Боомт дээр асар их дараалал үүсч байсан. Зарим үед хил давахын тулд хэд хонодог байлаа. Өнгөрсөн жил  орос-монголын засгийн газар хоорондын ээлжит хуралдаанаар тус боомтыг засвар хийж, өргөжүүлэн тэлэхээр тохиролцсон юм» гэж Сергей Савин хэллээ.

Шалган нэвтрүүлэх боомтыг өргөжүүлэх төслийг оросын тал гаргасан юм. Засварласны дараа  энд орчин үеийн, тав тухтай цогцолбор бий болно. Энд машины  эгнээнүүдийг  нэмэж барина. Орж, гарч байгаа Орос, Монголын иргэдийн урсгал огтолцохгүй байх болно. Хүмүүс, ачаа тээврийн эргэлт хорин дөрвөн цагийн ажиллагаатай болох юм. Харин хувийн бизнес эрхлэгчдийг   гаалийн татвар төлөхөөр  зэргэлдээ бүс рүү явуулахгүйн  тулд энд газар дээр нь буюу “Хиагт” /ОАШНБ/олон улсын автомашины шалган нэвтрүүлэх боомт дээр ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийх юм. Үүний тулд ачих, буулгах терминалуудыг барих юм. Тэндээс ачаа оросын янз бүрийн бүс нутгууд руу ачигдана.

«Шалган нэвтрүүлэх боомт ачааллаа дийлэхгүй байдгийн бас нэг шалтгаан бий.  Автомашинуудыг  ОАШНБ руу явахад барьж байгаа зүйлтэй холбоотой юм гэж Сергей Савин ярьж байна. Учир нь ОАШНБ-ын  зам Хиагт хотоор дайрч  байсан юм. Хотын түүхэн хэсгээр шүү дээ. Тэгтэл  манай удирдах газраас ОАШНБ-ыг засварын ажил эхлэхээс өмнө энэхүү замыг тойруулж, шууд боомт руу орох зам тавьж, хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтанд өгсөн» гэж Сергей Савин тэмдэглэлээ.

Монголын талаас төсөлд оролцогчид ч бүх нутгаар Алтанбулаг-Хиагтын замын барилгын ажлыг явуулж байна.  Хятадын авто замын сүлжээг  Монгол болон Оросын  сибирийн бүсүүдтэй холбох   энэхүү  зам нь одооны жолоочдын ашиглаж байгаа Өвөр байгалийн тээврийн замаас даруй  нэг мянган км   богино юм.