Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ОХУ-ын Хойд Кавказын БН Чечен улсад “Грозный-сити” цогцолборын барилгачид цалингаа авахын тулд жагсаал хийсэн байна. Яг энэ жагсаалтай зэрэгцээд дагестаны Гимра суурингийн оршин суугчид алан хядах ажиллагааны эсрэг  дэглэмийг өөрчлүүлхийн тулд бас жагссан байна. Хүний эрхийг хамгаалах “Мемориал” төвийн мэдээлэлээс иш татан оросын “Ведомости” сонинд өнөөдөр энэ тухай бичжээ. Грозный хотод болсон жагсаалд 100-аас доошгүй хүн оролцсон байна. Тэд туркын “Бора иншаат” болон “Пента-строй” компаниудад ажилладаг тус улсын иргэд юм. Эдгээр компаниуд л “Грозный-сити” аврага цогцолборыг барьж байгаа билээ. Энэ цогцолборыг 10-р сарын 5-нд хотын өдрөөр дэлхийн болон оросын нэр цуутай хүмүүс оролцон сүр бадруулан нээсэн билээ гэж сонин бичсэн байна. “Пента-строй” компани нь хотын төв сүм болон Аргун, Гудермес хотуудад хэд хэдэн ниигмийн объектууд болон орон сууцны байшин барьж байгаа билээ. Эдгээр компанийн удирдлагууд тус улсаас гарч явсан байна гэж Чеченийн засаг захиргааны тэргүүний эх сурвалжаас мэдээлжээ. Хүмүүс зэвсэг барилгүйгээр тайван замаар өөрсдийнхөө эрхийг хамгаалж сурч байгаа маш чухал гэж улс төр судлаач Энвер Кесриев үзэж байна.