ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгуулийн явцыг шууд дамжуулах веб-камеруудыг тоноглох ажил 1-р сарын 16-наас эхлэнэ. ОХУ-ын холбооны яамны орлогч сайд Илья Массухын хэлснээс иш татан “Интерфакс” агентлаг өнөөдөр ингэж уламжиллаа. 3-р сарын 4-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг интернетээр ажиглах боломжоор хүссэн бүх хүнийг хангах веб-камеруудыг сонгуулийн бүх хэсгүүдэд байрлуулах саналыг ОХУ-ын ерөнхий сайд В.Путин санал болгосон юм. ОХУ-ын ерөннхийлөгчийн сонгуулийг интернетээр шууд дамжуулах ажлыг зохион байгуулах болон веб-камер байрлуулах ажлийн зах зээлийн үнэ нь 20-30 тэрбум рубль буюу 1 тэрбум доллар юм гэж Массух мэдэгдсэн байна.