0Санхүүгийн хямрал, цэрэг, улс төрийн хурцадмал байдлын үед эхний ээлжинд НҮБ-ын АЗ-ийн гишүүд болон “том найм”, “их хорийн” улсууд дэлхий дахинд нягт хамтран ажиллах шаардлагатай байна гэж ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин үзэж байна. “Бидний хариулах ёстой сорилтуудыг ОУ төвлөрүүлж байна” гэсэн өгүүлэлдээ тэрээр эдийн засгийн томоохон төвүүд хөгжлийн зүтгүүр болохын оронд асуудлууд болон эрсдэлүүдийг бий болгож байна гэж тэмдэглэжээ.Ерөнхий сайдын үзэж байгаагаар, одоогийн үйлчилж байгаа системийн тусламжтайгаар туулж чадахгүй “даяарчлалын хувьсалын  хувирлын явцтай”дэлхий дахин тулгараад байна. “Энэ үе шат удаан хугацаатай, хүнд бэрх байх болно. Энд илбэ үзүүлэхийг оролдох хэрэггүй” гэж тэр төгсгөлд нь бичсэн байна. Энэ өгүүлэл нь В.Путины ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа мөрийн хөтөлбөрийг нийтлэх ажлын эхлэл нь юм. Удиртгал хэсэг нь урьд шөнө түүний сонгуулийн өмнөх

0www.putin2012.ru

0 сайт дээр нийтлэгдсэн байна. Ерөнхий сайдын туслах Дмитрий Песковын хэлснээр мөрийн хөтөлбөр нь 100 хуудастай байх бөгөөд хөтөлбөрийг энэ долоо хоногийн турш хэсэгчлэн  нийтлэх юм байна.