Израиль улс арабын нутгийг эзлэн түрэмгийлж байгаагаа зогсоох ёстой гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун үзэж байна. “Шинээр болон хуучин барьсан израилийн тосгон суурингууд бүгд хууль бус. Энэ нь палестины төр улсын амьдрах чадварт хор хөнөөл учруулж байна гэж” ливаны нийслэл Бейрутэд болж байгаа арабын ертөнц дэх ардчилал нэртэй бага хурал дээр үг хэлэхдээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн байна. Баруун эрэгт тосгон суурин барих ажлаа зогсоохоос нааш Израиль улстай хэлэлцээрээ сэргээхгүй гэж палестины тэргүүн Махмуд Аббас урьд нь мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн жилийн намраас эхлээд Израиль улс палестины нутаг дэвсгэр дээр еврейн тосгон суурин барих ажлаа идэвхжүүлсэн билээ. Тусгаар тогтносон Палестин улсыг хүлээн зөвшөөрүүлэхээр өргөдлөө НҮБ-д Аббас өгсний дараа энэ үйл явдал болсон юм.