Сибирийн зартай хүйтэн хуучны үлдэгдэл болж магадгүй байна. Тавин мянган хавтгай дөрвөлжин километр талбайтай дэлхийн хамгийн том Васюганын намаг тус бүс нутгийг дулаацуулж байдаг юм. Энэ намаг нь Сибирийн уур амьсгалд шууд нөлөөлдөг бөгөөд түүний цаг агаарыг зөөлөн болгож байдаг гэж тус намгийг судладаг ОУШУА-ийн цаг уур болон экологийн системд мониторнг хийдэг хүрээлэнгийн мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Энэ байгалын асар том “дулаацуулагч” Обь болон Эрчис мөрнүүдийн хооронд оршдог юм. Васюганын намаг нь одоогоос 10 мянган жилийн өмнө үүссэн бөгөөд талбай нь байнга л өсөн нэмэгдэж байдаг юм. Энэ намаг бүс нутагт асар ихээр нөлөөлдөг. Энэ намаг нь цэвэр усны үндсэн эх ундрага, ашигт малтмалын нөөц, онгон байгалын хүн хүрээгүй аралхан билээ. Энэ намгийн үндсэн ажиллагаа нь агаар мандлыг цэвэрлэдэгт оршдог ба асар том байгалын шүүлтүүр гэж зүй ёсоор нэрлэдэг юм. Түүнээс гадна энэ намаг Сибирийн цаг агаарыг байнга өөрчлөж байдаг нь илэрсэн гэж Цаг уур болон экологийн системд мониторнг хийдэг хүрээлэнгийн мэргэжилтэн, ОУШУА-ийн сурвалжлагч гишүүн Михаил Кабанов манай радиод ярилцлага өгөхдөө мэдэгдсэн юм: «Энэ намаг нь10000 жил хүлэр хуримтлагдсан 11 метрийн зузаантай хүлэрийн намаг юм. Өөрийн гэсэн илчийн физикийн шинж чанартай асар хүчтэй илч тусгаарлагч юм. Үүний үр дүнд хүлэрт зундаа асар их илч хуримтлагдаж өвөл нь энэ илч нь ойролцоо оршиж байгаа нутгуудад тардаг байна. Цасан доорхи илч нь хүлэрээр хучигдаагүй хөрсөн дэх илчээс хамаагүй өндөр юм. Үүнээс үүдээд дулаацуулах үзэгдэл үүсч байгаа юм. Энэ механизмаас болоод эрс тэрс уур амьсгал, улирал хоорондын температурын өөрчлөлтүүд гарч байгаа юм» гэж тэр ярилаа.

Харин даяарчлалыг хамарсан дулааралд сибирийн намаг ямарч холбогдолгүй юм. Намгийн хүлэр нүүрстөрөгчийг татдаг бөгөөд харин ч агаарыг хүчилтөрөгчүүлж хүлэмжийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг юм. Васюганын намгаас дэлхий дахин айх хэрэггүй гэдэгт Михаил Кабанов итгэлтэй байна: «Зарим хүмүүс тэр дундаа английн хэвлэлийнхэн “сибирийн намаг дэлхийг сөнөөнө” гэж ярьж байна. Мөнх цэвдэг хайлах үед цаг уурын өөрчлөлтөд хүчтэй нөлөөлж байгаа хүлэмжийн хийнүүдий нэг болох метан ихээр ялгарна гэдэгтэй холбож үзэж байгаа юм байна. Хэрвээ метан асар ихээр ялгарч эхлэх юм бол үнэхээр их дулаарах болно. Мөнхийн цэвдэг хайлах процесс явагдаагүй гэж манай мэргэжилтнүүд үзэж байна. Мөнхийн цэвдэг хойд нутаг руу цаашлаж байгаа энэ хурд маш удаан явагдаж байгаа юм. Харин том Васюганын намгийн хувьд гэвэл мөнхийн цэвдэг энэ нутгаас Хойд нутаг руу аль хэдийнээ арилаад өгсөн, энд мөнхийн цэвдгийн өчүүхэн хэсгийг ч олж чадахгүй» гэж тэр ярилаа.

Сибирьт нийтийг хамарсан дулаарал явагдаж байгаа гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Түүний баруун хэсэгт сүүлийн 30 жилд явагдаж байгаа дулаарлын хэмжээ дэлхийн дундажаас илүү байгаа юм. Энэ байдал өнгөрсөн зууны 70-аад оноос ажиглагдсан билээ. Харин одоо манай цаг уурын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар харин ч эсрэгээрээ хэдэн жилийн дараа хүйтэрч эхлэх бололтой.