Олон улсын тээврийн гол судас болсон энэ чухал замыг Тегеран хаана гэж заналхийлснээс хойш Ормузын цутгаланд АНУ-ын ТЦХ болон ираны ТЦФ-ын хооронд анхны мөргөлдөөн боллоо. Пентагоны үзүүлсэн баримтат зургаас иш татан Си-Эн-Эн суваг энэ тухай мэдээлсэн байна. Ирсэн мэдээнээс хархад ираны хурдан жижиг хөлөг Ормузын цутгалангаас Персийн булан орхоор явж байсан америкийн тээврийн газар уснаа явагч, хөлөг онгоц засварлагч New Orleans хөлгийн ойролцоо өдөөн хатгасан маневр хийсэн байна. Америкийн байлдааны хөлөг онгоц анхааруулга өгсөөр байтал ираны хөлөг асар хурдтайгаар хөлөг онгоцонд 450 метр ойртож ирсэн байна. New Orleans хөлөг, хоёр десантын хөлөг, тэнгисийн явган цэргийн бригадтай Персийн буланд орж ирсэн 1-р сарын 6-нд энэ үйл явдал болсон гэж тус агентлаг мэдээлсэн байна.