Шар тэнгист өмнөд солонгосын нефть тээгч хөлөг живж 5 хүн амь насаа алджээ. БН Солонгос улсын эргийн хамгаалалтын албаны төлөөлөгчийн мэдээлснээс иш татан Ассошиэйтед Пресс агентлаг ингэж уламжилсан байна. Шалтгаан нь одоохондоо тогтоогдоогүй байгаа дэлбэрэлтээс болж энэ хөлөг живсэн гэж тус агентлаг мэдээлж байна. Хойд солонгос дайрсны улмаас дэлбэрэлт болсон гэсэн таамаглал үнэнд нийцэхгүй гэж албаны төлөөлөгч бас мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын Инчхон хотоос 32 километрт энэ осол болсон юм. Франс Пресс агентлагийн мэдээлснээр хөлөг дээр 16 хүн байжээ. Нэг солонгос, хоёр Мьянмагийн иргэн амь насаа алдсан байна. Таван солонгос, мьянмагийн 3 иргэнг ор сураггүй алга болсон гэж үзэж байгаа юм байна. Дэлбэрэлт болох үед хөлөг нефтьгүй байсан байна гэж Ассошиэйтед Пресс агентлаг уламжилсан байна.