Гуантанамод байгаа америкийн шоронгийн эргэн тойрны байдалд ОУ-ын ГХЯ сэтгэл түгшиж байна. Урьдын адил 171 хоригдол цаашдынхаа хувь заяаны тухай ямарч төсөөлөлгүй “эрх зүйн хоосон орчинд” байсаар байна гэж гэж ОУ-ын ГХЯ-ны сайтад байрлуулсан мэдэгдэлд өгүүлсэн байна. Энэ шоронг устгах ажил явцгүй байна гэсэн шалтгаанаар гуантанамогийн хоригдлуудыг АНУ-ын холбоотнууд хүлээж авахаас татгалзсаар байна. Энэ нь АНУ олон улсын эрх зүйг бүдүүлгээр зөрчиж байгааг гэрчилж байна гэж оросын гадаад бодлогын байгууллага онцлон тэмдэглэж байна. Гуантанамо дахь АНУ-ын тусгай шоронгийн ажиллагааны 10 жилийн турш цэргийн олзлогдогчид гэсэн статусгүй 779 хоригдол тэнд хоригдсон гэдгийг ГХЯ сануулсан байна. Урьдчилсан ямарч ял сонсолгүйгээр 600 хоригдол урт хугацаагаар хоригдсоны дараа суллагдсан юм. Найман хоригдол нас барсан ба 6 хоригдлыг цэргийн комиссоор ялалсан байна.