Иран улсын эсрэг Барууны орнуудын авах шинэ хориг арга хэмжээ болон болзошгүй цэргийн цохилтыг Тегераны дэглэмийг түлхэн унагаах гэсэн оролдлого гэж ОУ үзэх болно. ОУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч энэ тухай мэдэгдсэн байна. Тэгэхдээ Москва, Тегераныг ч шүүмжиллээ.

АЗ болон МАГАТЭ-гийн Удирдах зөвлөлийн тогтоолын хавсралтад заасан Кум хотын ойролцоо уран баяжуулах үйлдвэр барих ажлаа зогсоох тухай болон түүний цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд дэлхийн хамтын нийгэмлэгт бий болосн сэжгийг арилгах талаар Иран улс юу ч хийхгүй байна. Тэгэхдээ энэ үйлдвэрт уран баяжуулах ажил эхэлсэн тухай Иран улс МАГАТЭ-д цаг тухайд нь мэдэгдсэн ба бүх цөмийн материал тус агентлагын хяналтад байгаа билээ гэж ОУ-ын ГХЯ тэмдэглэсэн байна. Иран улсад итгэх дэлхийн хамтын нийгэмлэгийн итгэлийг сэргээхэд туслахад ОУ бэлэн байна.Үүний тулд Тегеран МАГАТЭ-тэй нягт хамтран ажиллаж тус улсын цөмийн асуудлаарх зууч "зургаатай" яаралтай хэлэлцээр хийж эхлэх хэрэгтэй байна. Ямар нэгэн урьдчилсан нөхцөл тулгах ёсгүй юм. Тэр тусмаа хямралыг үе шаттайтайгаар зохицуулах ОУ-ын санал санаачлага бэлэн байна.

Байдлаас ажихад Москвагийн уриалгыг Тегеран сонссон бололтой. Турк улсад албан ёсоор айлчилж байгаа ираны парламентын дарга Али Ларижани Иран улс хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж пүрэв гаригт мэдэгдлээ. Ираны цөмийн хөтөлбөр зөвхөн энх тайвны зорилготой гэж тэр дахиад мэдэгдлээ. Тегеран Кум хотын үйлдвэрт цөмийн цэргйн хөтөлбөрөө боловсруулаж байгаа гэж Барууныхан сэжиглэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар иранд цөмийн хөтөлбөр байхгүй гэж АНУ-ын БХЯ-ны сайд Леон Панетта хүлээн зөвшөөрлөө. Ираны цөмийн объектуудад цэгэн цохилт өгөх АНУ, Израиль улсын төлөвлөгөөг таслан зогсоогоогүйгээр барахгүй одоо биелэлээ олоход бэлэн болоод байна. Вашингтон Ираныг бүслэх ажиллагаагаа улам чангаруулсаар байна. Тус улсад сэтгэл санааны дарамт үзүүлэхийн тулд "Карл Винсон" нисэх онгоц тээгч хөлөг онгоц тэргүүтэй АНУ-ын ТЦХ-ний цохилтын шинэ бүлэг Энэтхэгийн далайд орлоо. Ормузын цутгаланд дахиад хээрийн сургууль хийнэ гэж Иран улс өөрийн талаас мэдэгдээд байна. АНУ, ЕХ, Иран улс эргэж буцаж болохгүй цэгт хүрээд байна гэж ОУШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн шинжээч Ирина Федорова үзэж байна: «Цэргийн мөргөлдөөн гарах магадлал 50,50%-тай байна гэж хэлж болно. АНУ, Иран улсын хийж байгаа түрэмгий мэдэгдлүүд сөргөлдөөн аюултай шатанд хүрч мэднэ гэдгийг илэрхийлж байна. Цэргийн мөргөлдөөн болохгүй байх гэж миний дотоод сэтгэл надад шивнэж байна, учир нь хор уршиг нь зөвхөн энэ бүс нутагт ч биш дэлхий дахинд таамаглахын аргагүй юм. АНУ-ын болон Ираны ямарч түрэмгий шонхорууд ийм үйлдэл хийхгүй гэж би үзэж байна» гэж тэр ярилаа.

Бүрэн хэмжээний байлдааны ажиллагаа болохгүй гэж дорно дахины судлаач Владимир Сотников үзэж байна: «Асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх маневр хийх талбар бүхий хил хязгаар байгаа гэдгийг хоёр тал сайн ойлгож байгаа. Ираны эсрэг ЕХ-ны авч байгаа бүх хориг арга хэмжээнд америкчууд бүгдэд нь л оролцсон. Түүнээс гадна Иран улсын эсрэг шинэ дайн эхлэх нь ерөнхийлөгч Барак Обамад одоохондоо ямарч ашиггүй. 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд түүний рейтингийг энэ байдал огт дээшлүүлэхгүй» гэж тэр ярилаа.

Талууд бодлогогүй, эрс алхамуудыг хийхгүй байх хэрэгтэй гэж бий болсон нөхцөл байдлаас иш татан Москва үзэж байгаа юм. Ингэвэл цэргийн мөргөлдөөнийг эхлүүлж мэднэ гэж ОХУ-ын ГХЯ өөрийн мэдэгдэлдээ өгүүлсэн байна. НҮБ-ын АЗ-ийн гишүүн таван улс болон Герман улсын, тус улсын цөмийн асуудлаар Иран улстай хийж байгаа хэлэлцээрийг сэргээх нөхцөл байдлыг устгана гэсэн үг. Хэлэлцээрийг яаралтай эхлүүлхийн төлөө тэмцэж байгаа Орос, Хятад улсуудын байр суурь бол дэлхийн хамтын нийгэмлэгийн зорилт байх ёстой.