Орос улсын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил хурдаа авсаар байна. Энэ өндөр суудлын төлөө өрсөлдөж байгаа гол өрсөлдөгчид шинэ жилийн амралтын үеэр ч амарсангүй. Ажлын анхны долоо эхлэх үеэр тэдний идэвхи улам ихэслээ. Ерөнхий сайд Владимир Путин "Putin2012" шинэ сайт дээрээ сонгуулийн өмнөх хөтөлбөрөө нийтэллээ. Михаил Прохоров, Владимир Жириновский, Геннадий Зюганов нар хэвлэлд ярилцлага өглөө.Харин Григорий Явлинскийн талынхан түүнийг дэмжигчдийн гарын үсэг цуглаалаа.

Сонгуулийн өмнөх кампанит ажлын хөөцөлдөөнд найдвартай түрүүлж байгаа хүн бол засгийн газрын тэргүүн В.Путин юм. Ийм учраас түүний сонгуулийн өмнөх хөтөлбөр болон түүний хувийн Интернет нөөц асар их сонирхол татаж байгаа нь ч хууль ёсны хэрэг юм. Шинэ сайт дээр ерөнхий сайдын тухай бүрэн төгс агуулагатай мэдээллийг олж болох ба түүнийг шүүмжилж, түүнд талархал илэрхийлж, "шийтгэл" үлдээсэн ч болно. Түүний хэвлэлийн нарийн бичгийни дарга Дмитрий Песковын хэлснээр, Путины сонгуулийн өмнөх хөтөлбөрт нэг дугаарын нэр дэвшигчийн "ертөнцийг үзэх шинэ үзэл бодол нь" тусгалаа олсон учир хэрэглэгчдын ихэнх нь түүнийг юуны түрүүнд унших байх. Асар хүчтэй шинэчлэл болон хөрөнгө оруулалтыг оролцуулсан эдийн засаг, нийгмийн хүрээ нь түүний хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл болсон байна. Нефтийн өндөр үнэ дээр тулгуурласан өнгөрсөн 10 жилийг загвар үеэ өнгөрөөсөн гэж В.Путин үзэж байна. Өсөлт хөгжлийн зүтгүүр болох инновацийн салбаруудыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүчийг технологийн шинэ түвшинд гаргах шаардлагатай байна: «Нэр дэвшигч Путин бол улс орны тухай хамгийн өргөн мэдлэгтэй хүн юм. Угсаатны, нийгмийн болон бусад байдлаараа маш хэцүү өнөөдрийн Орос улс гэж юу вэ гэдгийг бусдаас илүү мэдэж, мэдэрдэг хүн бол Путин юм. Ийм учраас Путин өөрийн ирээдүйн мөрийн хөтөлбөрийн ерөнхий дүр зургийг өөрөө гаргасан ба өөрийн гэсэн үзэл бодлоо тусгасан юм. Түүний мөрийн хөтөлбөр сонгогчдын зүгээс дэмжлэг хүлээж, дараа нь амьдралд хэрэгжих бүх хариуцлагыг тэр өөрөө хүлээх ёстой» гэж тэр ярилаа.

Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа оросын тэрбумтан Михаил Прохоров британын "Гардиан" сонинд ярилцлага өгөхдөө ОУ-д сүүлийн саруудад болсон үйл явдлуудад үнэлэлт өглөө. Саяхан болсон олон нийтийг хамарсан жагсаал цуглаан нь "удирддаг ардчилалын эрин зуун"төгссөнийг харууллаа гэж тэмдэглэсэн байна. Улс оронд өөрчлөлт шаардлагатай байна, энэ өөрчлөлт заавал болно гэхдээ түүн рүү хувьсалын замаар явах хэрэгтэй гэж тэр үзэж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд шаардлагатай дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулж дууссан гэж Прохоров сүүлд нь мэдэгджээ. Дараагийн долоо хоногт эдгээр гарын үсгийг СЕХ-нд шалгуулахаар өгөх болно. Түүний сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөр дээр үндэслэн нэгдэхийг ардчилагчид болон либералуудад тэрбумтан уриаллаа. "Яблоко" намын тэргүүнүүдийн нэг Григорий Явлинский ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байна. Парламентын сонгуульд түүний нам ялагдсан нь төрийн тэргүүний суудлын төлөө тэмцлээс татгалзах шалтгаан болоогүй юм. Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд цуглуулах ёстой 2 сая гарын үсгээс 1,7 саяыг нь цуглуулсан гэж "Яблоко" намын сонгуулийн өмнөх штабаас мэдээлсэн байна. 1-р сарын 18 гэхэд гарын үсгүүдээ СЕХ-нд хүргүүлэх ёстой.

Улс төрийн "хаширууд" болох ОХУКН болон ОЛАН-ын тэргүүнүүд Геннадий Зюганов, Владимир Жиринровский нар ч  гараа хумхин суусангүй. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд бүрэн хэмжээний халз мэтгэлцээн явуулах тухай баримт бичигт тэд гарын үсэг зурсан байна. Үүнээс гадна Зюганов төрийн тэргүүн 5 жилийн хугацаатай хоёр удаа сонгогдох ёстой гэж үзэж байна. Харин Жириновский төрийн тэргүүн 5 жилийн хугацаатай нэг удаа л сонгогдох ёстой гэж мэдэгдсэн байна. Хэрвээ сонгуульд ялах юм бол энэ суудалд хоёр жил л сууна гэж "Шудрага Орос орон" намаас ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Сергей Миронов мэдэгдлээ. Энэ хугацаанд Төрийн Думыг тараахад шаардлагатай үндэслэлүүдийг өргөжүүлсэн өөрчлөлтүүдийг хуулинд оруулах ажлыг бэлтгэх шаардлагатай ба улс төр, нийгэм эдийн засгийн чухал өөрчлөлтүүдийг амьдралд хэрэгжүүлэх боломжтой гэж тэр үзэж байна.