Пакистан улсын төр засаг талибуудтай ямарч хэлэлцээр хийгээгүй, учир нь тэд цэргийн албан хаагчид болон цагдаа руу халдан довтолсоор байгаа юм. Хэрвээ тэд алан хядах ажиллагаагаа зогсоохгүй бол дайнчидтай ямарч хэлэлцээр хийхгүй гэж бямба гаригийн орой Пакистан улсын ДХЯ-ны сайд Рехман Малик мэдэгджээ. Тус улсын баруун хойт нутгийн Дарра Исмаилхан хотын цагдаагийн хэлтэст хэт даврагчид халдан довтолсон явдлыг Малик эрс шүүмжиллээ. Бямба гаригт автомат буу, гранат шидэгчээр зэвсэглэсэн хэт даврагч этгээдүүд цагдаагийн газрыг дайрсан юм. Сүүлийн үеийн мэдээгээр 9 хүн алагдснаас хоёр нь цагдаагийн ажилтнууд байжээ.