Сири улсын Зэвсэгт хүчний бригадын генерал Мустафа Амхад аш-Шейх Турк улс руу зугтлаа. Төр засгаас нь энэ мэдээллийг баталсан гэж туркын “Хюрриет” сонин бямба гаригт мэдээлсэн байна.Тус сонинд бичснээр энэ цэргийн дарга хоёр долоо хоногийн өмнө оргосон ба энэ тухай дөнгөж сая мэдээлсэн байна. Энэ генерал хойд сирийн армийн командлагчийн орлогчийн алба хашиж байсан ба тагнуулын хэргийг хариуцдаг байжээ. Лхагва гаригт Амхад аш-Шейх Турк улсын Хатай хот дахь сөрөг хүчний Сирийн үндэсний зөвлөлийн удирдагчидтай уулзсан байна. Башар Асадын дэглэмийн эсрэг тэмцэж байгаа Чөлөөт сирийн армийн командлагч, хурандаа Риад аль-Асадын байгаа тэр цэргийн хуаранд генерал одоо байгаа юм байна.