Тус арал дээр бямба гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Тайванийн одоогийн тэргүүнд Бээжин баяр хүргэлээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн асуудлаарх хэлтэс түүний ялалтыг онцлон тайлбарлаагүй боловч Тайваний цутгалангийн хоёр тал зөв зам дээр байна гэж заасан байна. Бямба гаригт болсон “Хятадын БН улсын” ерөнхийлөгчийн сонгуульд Тайванийн одоогийн ерөнхийлөгч Ма Инцзю ялалт байгуулсан тухай Тайванийн СЕХ албан ёсоор зарлалаа. Бас парламентын шинэ бүрэлдхүүнийг сонгожээ. Тэрээр сонгогчдын 51,6%-ийн санал авч өөрийн гол өрсөлдөгч тус улсын түүхэнд анх удаа ерөнхийлөгчид нэр дэвшсэн эмэгтэй Цай Инвэнийг ялсан байна. Одоогийн ерөнхийлөгч дахин сонгогдсон явдал Тайбэй, Бээжингийн хоорондын харилцаанд эерэгээр нөлөөлсөн байна.