Сири улсад зэвсэг хүргэсэн байж магадгүй “Chariot”хөлгийг Турк улс шалгах боломжтой. Туркийн ГХЯ-ны албан ёсны төлөөөлөгч Сельчук Уналын мэдэгдлээс иш татан Ассошиэйтед Пресс агентлаг бямба гаригт энэ тухай мэдээллээ. “Аюултай ачаатай” хөлөг онгоц пүрэв гаригт сирийн Тартус боомтод орлоо гэж урьд нь мэдээлж байсан юм. Тус агентлагын мэдээлж байгаагаар энэ хөлөг саяхан Искендерун хотын боомтын ойролцоо үзэгдсэн байна. Искендерун хотын боомтод орохоос нь өмнө Туркын гаалийнхан болон эргийн хамгаалалтын албаныхан тус хөлгийг шалгах юм байна. Туркын төр засгийн төлөөлөгчид  “Chariot”хөлгийн багын ахмадтай холбоо барьсан ба тэд сирийн Тартус боомтоос явж байгаа гэдгээ хэлсэн гэж тус улсын ГХЯ-ны төлөөлөгч мэдээлсэн байна.