Осолд орсон аялал жуулчлалын “Коста Конкордиа” аврага хөлөг онгоц дээрээс өмнөд солонгосын хоёр жуулчныг олсон ба одоо тэдний амь нас ямарч аюулгүй боллоо.Энэ хөлөг италийн Жильо аралын ойролцоо бямба гаригийн шөнө гэмтэл авч гүехэн усанд суусан ба маш их хазайсан юм. Олдсон хоёр зорчигч нь энэ хөлөг дээр бал сараа тэмдэглэж явсан өмнөд солонгосын залуу гэр бүлийнхэн байжээ. Энэ хөлөг дээр нийтдээ 4200 зорчигч байсан ба тэдний дунд оросын жуулчид ч байжээ. Амь насаа алдсан гурван хүний 2 нь францчууд, нэг нь Перу улсын иргэн байсан нь тогтоогджээ. Арваад хүн хэлмэгдсэн ба 40 гаруй хүн ор сураггүй алга болсон гэж тооцогдож байна. Осол болох үед хөлгийн багынхан арга хэмжээ авахгүй цаг алджээ. Зөвхөн 2 цагын дараа л зорчигчдыг аврах хантааз өмсөж хөлгийн дээд тавцанд гарахыг сануулсан байна. Тэр үед хөлөг маш их хазайсан байсан тул аврах завь буулгахад хүндрэлтэй байлаа. Зарим зорчигчид өөрсдөө эрэг хүртэл сэлсэн байна. Хөлөг онгоцны осол болон хүмүүс амь насаа алдсан талаар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Аврага хөлгийн ахмад болон түүний туслахыг барьж хорьжээ. Зорчигчдыг нүүлгэн шилжүүлж дуусаагүй байхад хөлгийг орхин явсан гэсэн хэргийг бас тэдэнд тулгаж байна. Хөлгийн багын гишүүдийн харилцан яриаг бичсэн “хар хайрцаг” олдсон ба тэндээс болсон байдлыг мэдэх болно.

Гэрэл зураг