Владивосток Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтанд оролцогчдыг болон түүний дараа бүс нутгийн парламентчдыг хүлээн авахад бэлэн гэж Холбооны Зөвлөлийн спикер Валентина Матвиенко мэдэгдэсэн юм. Тэрээр АНД орнуудын ээлжит чуулганы зохион байгуулагч орон Орос улс гэж зарласан Токиогийн АНД орнуудын парламентчдын чуулганы дараагийн юм. Оросын Приморийн нийслэлд хүрэлцэн ирсэн юм. Владивосток хот АНД орнуудын уулзалтанд бэлтгэсээр л байна. Автозам, зочид буудлууд, амралтын бүсүүд болон байшин барилгуудын гадаад төрхийг засварлан сэргээх ажил явагдаж байна. 9-р сард Оросын бүс нутаг анх удаа олон улсын чуулганыг зохион явуулах юм. Харин 2013 оны 1-р сард АНД 23 орны парламентчдыг хүлээн авна. Приморийн нийслэлд айлчлах үедээ Валентина Матвиенко Русский арал дээр зочиллоо. Энд Холбооны улсын Алс-Дорнодын их сургууль барьж байгуулж байгаатай болон нисдэг тэргээр гүүр, зам барилга болоод шинэ эргийн баригуудын явцтай танилцлаа.

Дэд бүтцийн бүх объектууд дээд хэмжээний уулзалтаас өмнө хугацаандаа баригдаж, энэ жилийн эхний хагас жилд ашиглалтанд орно гэж Парламентын дээд танхимын спикер итгэлтэй байна. Владивосток Оросын болон АНД бүсийн санхүү, эдийн засаг болон улс-төрийн бодит төв болж байна. Энэ нь Оросын бүх нутгийг хөгжүүлэхэд маш их боломж нээж байгаа  юм. Хэдэн арван км үргэлжлэх автозам, гурван гүүр, 5 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай онгоцны буудал нь ямарч төрлийн онгоцыг хүлээж авах бүрэн боломжтой юм. Үүгээр АНД орнуудын удирдагчдыг хүлээж авах бэлтгэл ажлууд хязгаарлагдахгүй юм. Нийт 40 шинэ байрилга байригдаж байна. Шинэ зочид буудлууд, Дуурь, бүжгийн театр сүндэрлэж, далайн амьтын парк-океанариум баригдаж байна. Чухал объектуудын нэг Владивостокийг улс орнуудын тэргүүн нарын уулзалт явагдах Русский аралтай холбох тусгай технологийн дүүжин гүүр юм. Зүүн Босфорын хоолой болон хосгүй байгууламжийн гайхалтай зохицол сэтгэл сэргээнэ. Владивосток арлын хоорондын хэлхээ холбоог өнөөг хүртэл усан онгоцоор хангаж ирсэн юм.

Хотын төвд баригдаж байгаа хоёр гүүр хотын бөглөрлийг үүрд шийдэх боложмтой юмгэж Номхон далайн барилгагүүрний компаний төлөөлөгч Ольга Зарубина ярьсан юм. “Золотой рог” /Алтан эвэр/ буланг дайруулан таьсан гүүр одоо Владивостокийн нэрийн хуудас болж байна. Гүүр нь оросд анхных бөгөөд дэлхийд тавд орж байна. Түүний урт 787 метр. Харин өндрөөрөө усны түвшингээс 64 метрийн өндөрт баригдаж буй юм. Өнөөдөр гүүрний барилга бараг дуусч байна. 3-р сард хоёр талаас огтолцоно. Русский арал дээр баригдасан объектууд нь дээд хэмжээний уулзалтын дараа приморийн нилээд хэдэн дээд сургуулиудын бааз суурин дээр түшиглэн байгуулсан Холбооны улсын Алс-Дорнодын их сургуулийн хичээлийн шинэ байрууд болох юм. Тиймээс Русский эрт үеийн цэргийн хаалттай аралаас Алс-Дорнодын болосвролын төв болж хувирч байгаа бөгөөд, харин Владивосток хот үзэсгэлэнтэй, тав тухтай, сонирхол татахуйц хот болох юм. АНД бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны ДХУ-ыг даргалах эрх Орос улсад АНУ-ын дараа шилжин ирсэнийг сануулах юун. 2012 оны АТЭС-ийн хэлэлцэх гол чухал сэдвүүдийн дунд эрчим хүч, хүнсний аюулгүй байдал болон дэд бүтцийн төслүүд байх болно. Харин улс орнуудын тэргүүн нарын баталсан шийдвэрүүдийг бүс нутгийн парламентчдад хуулийн баримт бичигтээ  тусгах  үлдэх болно.