Орос улсын хойд нутгийн Каргополь хотод болж байгаа Олон улсын цорын ганц хонхны урлагын өвлийн наадамд оролцогчдыг ямарч хүйтэн айлгаж чадахгүй. Энэ шинэ жилийн 1-р сард ОУ-ын 16 хот, Герман, Финлянд улсуудаас 40 гаруй хонхчид, хөгжимчид 8дахь удаагаа цугларч байна. Энэ наадам "Болорын чимээ" гэдэг нэртэй юм. Оросууд христос шашин шүтэж эхэлснээс хойш ОУ-д хонх бий болсон гэж түүх шаштирт бичсэн байна. Эхлээд хонхыг гаднаас авчирдаг байсан ба хоёр зууны хойно оросууд өөрсдөө хонх цутгаж эхэлсэн гэж түүхэнд өгүүлсэн байна. Харин 14-р зуунаас эхлээд хонхчид бий болсон ба хонхнуудыг "дуу хоолойгоор" нь сонгож авдаг болсон юм гэж Сүмийн хонхчдын нийгэмлэгийн дарга Игорь Коновалов ярьж байна: «Москвагийн Кремлийн Иоанн Лествичникийн сүмд хонх бий болсон явдлыг би 14-р зууны гоц үзэгдэл гэж нэрэлмээр байна. Энэ бол 1329 он юм. Моголчуудын эзэгнэлийн тэр хүнд бэрх үед шинээр байгуулсэн нийслэл хотын цагаан гантиган сүмүүдийн дунд анх удаа хонхыг байрлуулсан» гэлээ.

Түүнээс хойш хонхнууд Үнэн алдартны сүм хийдийн уран барилгын салшгүй нэг хэсэг болсон ба олон янзын дуутай хонх цохих нь сүмийн хурал мөргөлийн үндсэн хэсэг болсон юм. Энэ цагаас эхлээд хонхны дуу нь оросын ард түмний амьдрал, ахуй, соёл урлагт нэвт шингэсэн билээ. Хонх ийнхүү оросын түүхийн салшгүй нэг хэсэг болсон юм. Москвагийн их театрын найрал хөгжмийн хонхчин Александр Кошевой ингэж үзэж байна: «Хонхноос өөр ямарч хөгжмийн хэрэгсэл ийм хэлбэлзэлийг гаргадаггүй бөгөөд амьд организм ингэж хүлээж авдаггүй юм. Хонхны дууг шинжлэн судалсан ба энэ дуу нь анагаах чадвартай гэж тогтоосон байна. Дохио өгөх хүрээнээс хальсан учир оросын хонхнууд, оросын хонхны чимээ гайхамшигтай юм. Зарим нэг хонхнууд дэлхий дээр ижилгүй хөгжмийн хэрэгсэл болж хувирсан» гэж тэр ярьж байна.

Хонхны яруу сайхан дууг оросын сонгодог хөгжмийг үндэслэгч Михаил Глинка анх удаа дуурийн тайзнаа дуурсгасан юм. Дараа нь Римский-Корсиков, Мусоргский, Чайковский нар дуурь болон симфон бүтээлүүддээ нэг бус удаа хонхны дууг ашигласан билээ. Хамгийн сонирхолтой нь Мусоргскийн "Борис Годунов" дуурьт ашиглсан хонхны чимээг хожим нь орчин цагын хонхчид тусдаа бүтээл болгон цохьдог болсон юм. Хөгжмийн зохиолч Сергей Рахманинов өөрийн бүтээлүүддээ хонхны уламжлалт чимээг маш гүнзгий тусгасан юм. "Эртний новгородын Софийн дуганын хонхны чимээний дөрвөн нооттой миний хүүхэд нас салшгүй холбоотой гэж" Рахманинов ярьдаг байжээ. Дахин давтагдах бүтээл болгонд энэ уйлан хайлсан мөнгөлөг дөрвөн ноот бичигдэж байсан...

Бүх сүм хийдийг хаасан сүмийн хонхны 90%-ийг эвдэж сүйтгэсэн буюу хайлуулсан шашны эсрэг үзлийг сурталдаж байсан зөвлөлтийн үед ч хонхны дуун оросын ард түмний сэтгэл зүрхнээс арилаагүй юм гэж Москвагийн Кремлийн сүмүүдийн хонхчин Константин Мишуровский үзэж байна. Бурхан шашингүй тэр үед ч зөвлөлтийн иргэний ой тойноос хонхны чимээг бүрмөсөн арчсан ч хонхны чимээ Шинэ оноо угтах, шинэ өдөр болгоныг хэмждэг байсан юм. Радио, телевизийн шууд нэвтрүүлэг болгон Москвагийн Кремлийн Спассын цамхагийн хонхны чимээгээр эхэлдэг байсан шүү дээ гэж тэр ярилаа. Оросын түүхийн гажиг ийм л байна даа!!!