Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба бямба гаригт эргийн хамгаалалтын онгоцны бүхээгээс Орос улсад харъяалагдах Курилын цуваа арлуудыг үзэж харав. Орон нутгийн Mainichi Shimbum сонины бичиж байгаагаар Гэмба нь нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэхэд удтал сунжирч байгаа асуудалд сонирхолтой байгаагаа харуулахын тулд Японы хойд зүгийн нутгаар аяласан гэжээ. Хэвлэлд уламжилснаар, энэхүү айлчлал нь ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын Япон улсад хийх төлөвлөгөөт айлчлалын өмнө болсон гэжээ. Гэмба нь бусад хотуудын удирдагчдын хамт Раусу боомтоос Хокайдо арал очиж, Кунашир болон Хабомаи бүлэг арлууд руу явжээ. Албан ёсны хүмүүстэй хөнгөн усан онгоц “маргаантай” арлуудын ойролцоо, буюу Итуруп болон Шикотаны дэргэдүүр өнгөрчээ гэж хэвлэлд дурьджээ. Курилын цуваа дөрвөн – Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомаи арлуудыг 1855 оны хоёр талын худалдаа, хилийн бичгийг үндэслэн Япон улс санаархаж байгаа юм. Дээрх арлдууд нь Дэлхийн Хоёрдугаар Дайны дүнд олон улсын хууль эрхийн актыг үндэслэн хуучин ЗХУ-д шилжсэн юм. Орос улс эдгээр арлуудад хууль ёсны тусгаар тогтнолтой юм.