Саудын Арабын шашны полицын тэргүүн Шейх Абдуллатиф аль-Шейх албан тушаалаасаа огцорчээ. Нийгэмд Аль-Шейхийг  исламын хууль тогтоомжийг зөрчихтэй холбогдуулан дэндүү харгис бодлого явуулдаг гэж шүүмжилсэн гэж британий телевизрадиогийн Би-би-си корпорац тэмдэглэжээ. Улсын мэдээллийн агентлаг түшмэлийг албан тушаалаасаа огцорсон шалтгаанаар юу ч мэдээлсэнгүй. Саудын Арабд шашны полицын шинэ даргаар сонгогдох хүн шашны эрхийг мөрдөхтэй холбогдуулан арай зөөлөн бодлого явуулах болов уу гэж таамаглаж байна. Саудын Арабд исламын хуулийг тайлбарлахдаа бусад нилээд хэдэн мусульман шашинтай орнуудад байдаггүй  халамжлагчийн систем байдаг юм. Энэхүү системээр гэрээсээ гадна аливаа үйлдэл хийхийн тулд эмэгтэй хүн эцэг, нөхөр юм уу эрэгтэй хүйсийн өөр хүнээс зөвшөөрөл авч байх ёстой юм. 2005 онд хаанчлалаа эхэлсэн одоогийн Хаан Абдалла шинэчлэгч нэр алдар авсан бөгөөд, тэр нь ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн салбарт аж.