Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан “Хезболла” зэвсэгт хөдөлгөөний гишүүн, сэжигтнийг баривчилаад байгаа ч, Тайландын нийслэлд заналхийллийн магадлал байсаар байна. Энэ тухай  баасан гаригт АНУ-ын Тайланд дахь Элчин сайд Кристи Кении мэдэгджээ. Баасан гариг АНУ-ын ЭСЯ ойрын өдрүүдэд Бангкокийн гадаадын жуулчдын бөөгнөрөх газар дэлбэрэлт болно гэж сэргийлж байсан юм. АНУ-ын Элчин сайд Кристи Кенни өөрийн Твиттер дээр “Бангкокд алдан хядах ажиллагаа бэлтгэж байгаа нь үнэн болох тухай” бичсэн юм. РИА Новости агентлагийн мэдээлснээр, Тайландад алан хядах ажиллагааг бэлтгэж байсан хоёр сэжигтнийг хайж байгаа аж. 12-р сард Израилийн Элчин Сайдын яам Тайландын эрх баригчдыг 1-р сарын 12-15-ны хооронд алан хядах ажиллагаа гарч магадгүй талаар анхаарауулж байсан юм. Бангкокын Олон улсын онгоцны буудалд аюулгүй байдлын  арга хэмжээг чангатгажээ.