Кипрын эрх баригчид Сирээс ирсэн Оросын хөлөг онгоцонд зэр зэвсэг ачиж явсан гэж Рейтер баасан гаригт уламжилжээ. Агентлагийн уламжилснаар, хөлөг онгоц дээр сум дүүргэсэн дөрвөн контейнер ачаа байжээ. Ассошейтэд пресс агентлаг Түркийн ГХЯ-ны төлөөлөгч Сельджук Уналын мэдээлэснийг иш татан Оросоос явж байгаа ”аюултай” ачаа сирийн Тартус боомт руу орсон гэж пүрэв гаригт уламжилсан. Сирийн Тартусад оросын Тэнгисийн цэргийн флотын материал-техникийн байнгын хэсэг байрладаг юм. 2011 оны 12-р сарын 9-нд Chariot хөлөг онгоц Сент-Винсента болон Гренадины далбан дор Санкт-Петербургээс гарсан юм. 1-р сарын 10-нд кипрын Лимасол боомтод хөлөг онгоц шатахуун авахаар ортол түүнийг саатуулсан юм. Хөлөг онгоц Кипрт зогсохоор төлөвлөгөөгүй далайн салхинаас болж боомт руу орсон юм. Кипрын ХМХ-үүдийн мэдээлснээр, тухайн хөлөг онгоц Оросоос Сири рүү зэр зэвсэг зөөж явсан гэжээ. Эргийн хамгалалт болон Кипрын гаалийн алба хөлөг онгоцонд үзлэг хийн, түлш сэлбэх боломж олгон, Лимасол боомтоос явуулсан юм.