Тайваньд амьдардаг 18 сая гаруй сонгогчид өнөөдөр ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаатай сонгох болно. Энэ албан тушаалд гурван хүн өрсөлдөж байна: одоогийн Тайваний тэргүүн болон Гоминьдан намын удирдагч Ма Инцзю, сөрөг хүчний Ардчилсан дэвшилт намын дарга Цай Инвэнь болон Анхны ардын намын тэргүүн Сун Чуюй /Жеймс Сун/ нар юм. Тайвань нь жинхэнэ шинжээрээ бие даасан улс биш, олон улсын хамтын нийгэмлэгийн үзэж байгаагаар /Африк, Латин Америк болон Ази -номхон далайн  23 орныг эс тооцон/ БНХАУ-ын салашгүй нэг хэсэг аж. Гэсэн ч хэрэг дээрээ Тайвань нь бие даасан удирдлагатай,энд Хятадын эх газрын улс-төр, эдийн засаг болон сонгуулийн маш сайн систем байдаг юм. Сонгуулийн дүн нь Тайвань, Хятадын хоорондын цаашдын харилцаанд маш чухал нөлөөтэй юм. Олон нийтийн санал асуулгаар одоогийн арлын тэргүүн Ма Инцзю бусдаас давуу болохыг харуулж байгаа юм. Хоёрдахь удаагаа өрсөлдөхөөр явж байгаа Ма Инцзю нь эдийн засгийн бодлогыг амжилттай явуулах болон эх газрын Хятадтай харилцаагаа хэвийн болгох хөтөлбөртэй байгаа юм. Тэр хоёр талын энхийн гэрээ байгуулах боломжтой тухай ярихдаа Бээжинтэй хамтран ажиллах бодлогоо үргэлжлүүлнэ гэв. Хятадтай харилцаагаа хөгжүүлэх үндэс сууриар Ма Инцзю статус-квог болон гурван ”үгүй” бодлогыг дэмжихийг үзэж байгаа аж. Энэ бол эх газартэй нийлэхгүй, тусгаар тогтнохгүй, цэргийн хүч хэрэглэхгүй гэсэн бодлого юм