Олон улсын S & P агентлаг евробүсийн 17 орны есийн зээлийн рейтингийг буурууллаа, тэдгээрийн дунд: Франц, Итали,Австри оржээ. ЕХ ны томоохон эдийн засаг болох Францын рейтинг нь хамгийн дээд хэмжээнээс “АА+” буурч цаашид сөрөг таамаглалтай байна. Италийн зээлийн  рейтинг “А”- гаас “ВВВ+” хүртэл буурч байхад, Испани “АА”- гаас “А” хүртэл доошилжээ. Австрын рейтинг “АА+” түвшинд цаашид тогтвортой байна. Зээлийн хамгийн дээд рейтинг “ААА” Герман, Финлянд, Люксембург болон Нидерланд улс хадгалж байна.  Агентлаг энэхүү зээлийн бууруулалтыг тайлбарлахдаа, гишүүн орнууд бүс нутагт хямралыг даван туулах арга хэмжээг  хангалттай бус авч байна. S & P агентлагийн ажиллагаанд  Брюсселээс сөрөг үйл ажиллагааг удалгүй явуулж эхлэв. Эдийн засаг, санхүүгийн бодлогын еврокомиссар Олли Рен мэдэгдэлдээ: Стандарт энд Пуурс агентлаг Евробүсийн 9 орон зээлийн рейтингийн бууруултанд оруулсанд Еврокомисс харамсч байна гэжээ. Тэрээр агентлагийн шийдвэрийг алдаатай шийдвэр гэж нэрлээд, энэхүү шийдвэр нь евробүсийн хямралыг даван туулах чухал шийдвэртэй тэр үед гарсан гэж цохон тэмдэлэв.

Баасан гаригт Wall Street Journal нийтлэлдээ S & P евробүсийн орнуудын рейтингийг бууруулж магадгүй байна гэсэн юм. Эдгээр сул ярианууд нь дэлхийн хөрөнгийн зах дээр үймээн дэгдээсэн юм. Баасан гариг Европын хувьд галзуу өдөр байв.Грекийн ерөнхий сайд Лукас Пападимос болон Грекийн зээлийн 50 % хүчингүйд тооцох тухай банкны төлөөлөгчийн хоорондын яриа хэлэлцээ тэргүүн чухал үйл явдал байв. Энэ нь еробүсийн засгийн газруудын банкууд болон Европын төв банкийг асар их хэмжээний хямралд унагаж, Афиныг санхүүг сүйрэлд  алхам ойртуулах арга хэмжээ байв. Ийм үзэгдэл нь европын хөгжилтэй орнуудад анхны сүйрлийг гэрчилж буй юм. Үйл явдын ийм маягийн өрнөл нь евробүсийн бусад орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхэд илүүтэй хүндрэл учруулна.