2012 онд БНАСАУ пуужингаа идэвхжүүлж, гурав дахь цөмийн дэлбэрэлтээ хийж магадгүй юм. Энэ тухай  сөүлийн Олон улсын харилцааны болон үндэсний аюулгүй байдлын хүрээлэнгийн илтгэлд дурьджээ.

Улс орныг удирдах туршлагагүй,  Засгийн эрхийг өв залгамжлагч залуу  Ким Чен Ынд шилжүүлсэн нь ихэнхи шинжээчдийг түгшээж байна. Саяхан таалал төгссөн БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирын ууган хүү Ким Чен Нам эцгийнх нь нас барсны дараа тус улсыг дээсүүд удирдах бөгөөд удирдагчийн жолоо атгасан түүний бага дүү Ким Чен Ын бэлэгдлээс цаашгүй байх болно гэдгийг хэлсэн юм. Ким Чен Намын үзэж байгаагаар, улсын удирдагчийг бэлтгэхэд хоёр жилийн хугацаа хангалтгүй бөгөөд  Ким Чен Ын  зөвхөн хэмжээлшгүй  эрх дархыг  залгамжилж чадсан  гэсэн юм.

Өмнөд солонгосын шинжээчдийн үзэж байгаагаар, эдийн засгийн хүндрэлүүд болон улс төрийн  хүчин зүйлүд нь тус улсад тодорхойгүй байдлыг л нэмэгдүүлэх юм. Тиймээс Ким Чен Ыны залуу удирдагч Ким Чен Ын нь дотоод нэгдлийг бэхжүүлэх шинэ өдөөн хатгалгаанд сонирхолтой байна. Магадгүй Хойд Солонгос  хурцадмал байдлыг пуужин тавих болон гурав дахь цөмийн дэлбэрэлтийг хийх  замаар сарниулах гэж   байж болох юм.   Энэ нь Ким Чен Ынд өөрийн тэргүүлэгчийн үүрэг роль  болон  дэглэмийг хянахын тулд шаардлагатай гэж өмнөд солонгосын шинжээчид үзэж байна.

Гэтэл ийм гунигтай үзэгдэлд илтгэлийг зохиогчид ч итгэхгүй байна.  Тиймээс сөүлийн Олон улсын харилцааны болон үндэсний аюулгүй байдлын хүрээлэнгийн илтгэлд  2012 оны эхний хагаст солонгосын хойгийн  цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талт хэлэлцээр сэргэж магадгүй гэж онцлон тэмдэглэжээ. Цөмийн шинэ дэлбэрэлт юм уу, аль эсвэл пуужингийн туршилтыг идэвхжүүлэх нь Пхеньяныг  олон улсаас тусгаарлаж мэднэ.

Энэ нь одоогийн эмзэг  БНАСАУ-д төдийлөн ашиггүй юм. Цөмийн гурав дахь туршилт нь техникийн шалтгаанаас болоод болохгүй ч байж мэднэ.  Пхеньян  плутонийн хязгаарлагдмал нөөцөөс болон туршилтыг зөвхөн гайхуулах юм уу, сурталчлах зорилгоор явуулж мэдэх юм гэж Эрчим хүч, аюулгүй байдлын төвийн захирал Антон Хлопков “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа  тэмдэглэв.

«БНАСАУ-ын шинэ удирдагч үндэсний батлан хамгаалахын салбарт цөмийн туршилт явуулах улс-төрийн бодлогын залгамж чанарыг харуулдахыг хичээж байгаа ч байж болох юм. Гэтэл цөмийн туршилт нь имиджийн шалтгаанаар явагдахаас цөмийн чадавхыг боловсронгуй болгохын тулд  эс хийгдэх зүйл гэдгийг нилээд хэдэн хүчин зүйлүүд үүний эсрэг ярьж байна.  Хойд Солонгос нь цөмийн туршилт явуулахаа зүйд нийцүүлэн  маш нарийн тооцож үзэх нь чухал юм» гэж Антон Хлопков хэллээ.

БНАСАУ- ын  байдалд ямар нэгэн эмх замбараагүй байдал болон тодорхой бус зүйл хараахан  ажиглагдаагүй байна. Үүнийг илтгэл зохиогчид  БНАСАУ тогтвортой байдлаа хадгалсаар байна гэж тэмдэглэжээ. Ингэхдээ, дэглэм хир удаан түүнийг дэмжих гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Олон зүйл    БНАСАУ-ын улс-төрийн дотоод тэмцлээр төдийгүй, Өмнөд Солонгосын  болон АНУ-ын байр сууринаас тодорхойлогдох  болно.  Яагаад гэвэл өдөөн хатгалга буюу Пхеньяны бат бэхийг шалгах оролдлого  нь хариу цохилт болоод байдлыг хурцатгахад хүргэж мэднэ.