Мороз-сити гэдэг цасан хотхон Сокольники цэцэрлэгт хүрээлэнд бий боллоо. Оросын бүх бүс нутгийн залуу уран барималчид 2500 ам метр бүхий талбайд 13 мөсөн байшин барьж босгов. Цайны газарт халуун цай ууж, гэрлэх ордонд мөсөн бөгж солилцож, мөсөн бэлэг дурсгалын зүйл мухлагаас авч болно. Түүнчлэн диско клуб, зочид буудал, банк, филармони, фитнес-төв, шуудан, сургууль, халуун усны газар Мороз-ситид ажиллаж байна.

Москва болон Урал, Сибирь ба оросын бусад бүс нутгийн 70 уран барималч таван өдрийн дотор нийслэлийн цэцэрлэгт хүрээлэнд мөсөн хотхон барьж босгов. Төслийн захирал Дарья Лисицина «Оросын дуу хоолой» радио мэдээлэхдээ «Орчин цагийн ер бусын барилга байшингууд сүндэрлэн бослоо. Зохиогчийн уран чадвар мөсөн байшин бүрт тусгалаа олсон байна. Өнөө үеийн мөсөн,цасан уран барималын үзэсгэлэнгийн том төв бий болсон» гэв.

Хүмүүс бэлэг дурсгалын зүйлийн мухлагаас гар хоосон явахгүй байна. Ер бусын мөсөн бэлэг дурсгалын зүйл өөр газарт алга. Цэцэг, амьтан, хүний баримал, сав суулга, хундаг зэргийг мөсөөр хийжээ. Сибирь ба хойд нутгийн цэвэр устай нууруудаас авчирсэн мөсөөр тэдгээрийг хийсэн.

Оросын архитекторчид мөс цасаар барилга байшин босгох туршлагатай. 2010 онд Архангельск мужид тэдний барьсан «Цасан зочид буудал» Оросын дээд амжилтын номд буртгэгдэв. Мороз-сити мөсөн хотхон үндэсний ардын ёс заншилыг үргэлжлүүлж байна гэж Дарья Лисицина хэлээд «Орчин цагийн дизайн,архитектурыг оросын өвлийн уламжлалтай хослуулах нь бидний хувьд маш чухал байсан. Ихэнх хүмүүс, ялангуяа гадаадын жуулчид. Орос улсыг өвөл, өвлийн ёархиын тоглолтуудтай холбон боддог» гэв.

 Гадаадын олон зохиолч оросын өвлийн баяр наадам, мөс, цасаар хийсэн хотхон, галын наадмыг дурслэн бичжээ. Оросын цасан уран барилгын тухай хамгийн яруу сайхан дуртгал Санкт-Петербург хоттой холбоотой билээ. 1740 онд тус хотод Мөсөн ордон сүндэрлэн босов. Оросын хатан хаан Анна Иоановнаас мөн ордонд  хөгжилтэй багт наадмыг зохион явуулж байв.

Сокольники цэцэрлэгт хурээлэн дэх Мороз-сити өдөр бүр өглөөний 10 цагаас оройн 10 цаг хүртэл нээлттэй байна. Москвад улирлын эцэст хүйтрэнэ гэж цаг уур судлаачид таамагласан учир мөсөн хотхон 3-р сараас наана хайлахгүй бололтой. Энэ нь москвагийн маш олон оршин суугч,зочид  гайхамшигт цасан шоугаас аваад цасан баримал шалгаруулах тэмцээн хүртэл сонирхолтой үйл явдлуудад  оролцоно гэсэн үг юм.  

Гэрэл зураг