“Галав юүлэх өдрийг “ буюу дэлхийн цөмийн сүйрлийн заналхийлэлийн бэлэгдлийг хэмжигч цагийг “цөмийн салбарын болон цаг уурын тулгамдсан асуудлын “тогтворгүй дэвшлээс” болж    шөнө дундад ойртуулан нэг хором шилжүүлжээ. Энэ тухай лхагва гаригт британий Би-би-си уламжлав. Цагийн зүү шилжүүлэх тухай шийдвэрийг Чикагогийн их сургуулийн “Цөмийн эрдэмтдийн  зар ” сэтгүүлийн  захирлуудын зөвлөл дээр гаргажээ.

Одоо шөнө дундаас өмнө бэлэгдэлийн “таван хором” үлдэж  байгаа аж.  Энэ шийдвэр нь “цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийг  хянах асуудал” талаар өнгөрснөөс улбаатай аж. Тухайлбал, АНУ, Хятад, Иран, Пакистан, Израиль болон Египтын цөмийн туршилтуудыг  хорих гэрээнд хүрэх чадваргүйд оршиж байгаа  юм. Үүн дээр “Фукусима” АЦС ын осол болон байгалийн  цаг уурын өөрчлөлтүүд нэмэгдэж байгаа аж.

Өмнө нь 2010 онд  АНУ Зүүн- Европд ПДХС-ийг байрлуулах төлөвлөгөөнөөсөө татгалзан, Москватай Стратегийн давшилтат техникийн шинэ хувилбараар гэрээ хэлэлцэл хийх болсны үр дүнд цагийн зүүг нэг минут хойшлуулж байсан юм.  

Энэхүү төслийг  1947  америкийн цөмийн бөмбөгийн зохиогчид гаргасан юм. Тэр үед “шөнө дунд” хүртэл долоон хором үлдэж байжээ.  ЗХУ бутрах үед болон “хүйтэн дайны” үе дууссанаас хойш энэхүү цагийн зүү сүйрлээс  илүүтэй хол  17 минут зааж байжээ.  Харин  Москва, Вашингтон хоёр бараг нэгэн зэрэг цөмийн зэвсгийн туршилтуудыг хийсэн  1953 онд байдал туйлын аюултай болж цагийн зүү 58 минут дээр зогсч байжээ.