www.putin2012.ru - нэртэй сайт оросын Интернет системд шинээр гарч ирлээ. Түүнийг ирэх 3-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, ОХУ-ын   ерөнхий сайд Владимир Путин нээсэн юм. 

Сонгуульд оролцох хөтөлбөр, намтар, зургууд, туршлага ард түмний бодол саналууд – сайтны үндсэн хэсгүүд юм. Гэхдээ порталд баримт бичгүүдтэй танилцаж, зураг хөгийг үзээд зогсохгүй нэр дэвшигчийг шүүмжилж аль эсвэл түүнд талархал илэрхийлж, захиа сургамж бичиж  үлдээх боломжтой, харин тэр бүгдтэй В.Путин танилцах болно гэдгийг ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков амлаж байна.

«1999 оноос хойш улс оронтой холбоотой байсан хүний сайтыг  хийхэд  хэцүү. Тиймээс  энд  ямар нэгэн шуугиан тарьсан  зүйлийг хайхын хэрэггүй юм. Нөгөөтэйгүүр, туйлын орчин үеийн, нүнжигтэй, уялдаа холбоотой болон найдвартай интернетын энэхүү нөөцөд Оросын ерөнхийлөгчид нэр дэвшигч В.Путины  тухай шаардлагатай бүхий л мэдээллэл орсон байгаа. Энд олон тооны зураг, интернетийн мэдээллүүд  болон цөөн хэдэн  багасгасан  том хэмжээний нийтлэлүүд байгаа юм» гэж Дмитрий Песков хэллээ.

Анхны томоохон нийтлэлийг сайтан дээр гаргаад байна.  Энэ бол нэр дэвшигч В.Путины сонгуулийн мөрийн хөтөлбөр юм. Түүнд ихэнхдээ  эдийн засгийн салбарт анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт, шинэтгэлийг  урамшуулна гэжээ. “Манай зорилго бол 20 жилийн  хугацаанд 25 саяаас буухгүй ажлын шинэ байр бий болгох, ингэхдээ сонирхолтой ажлын хөлс түүнтэй таарсан байх юм. Орос улсад шинэ үйлдвэрлэл байрлуулахад бусад улс орнуудаас илүү ашигтай байх ёстой”гэж баримт бичигт өгүүлжээ.

Владимир  Путины үзэж байгаагаар, нефтийн үнийн өсөлтөнд суурилагдсан  өнгөрсөн 10 жилийн  эдийн засгийн өсөлт нэгэнт дуссан юм.  Владимир Путин “хувийн санаачилгыг урамшуулахад бүх нөхцөлийг бий болгохыг амлаж байна.   Өөрийн бизнесээ явуулах сонирхолтой хэн бүхэн үүнийг хийж чадах ёстой. Бид хувийн аж ахуйг чөлөөтэй  хөгжүүлэхэд баталгаа өгнө. Юуны өмнө энэ нь хувийн өмчийг хуулиар хамгаална” гэж  сонгуулийн мөрийн хөтөлбөрт дурьджээ.

Владимир Путины сонгуулийн сурталчилгааны  сайт 1-р сарын 12- нд нээгдсэн юм.  Портал орос хэл дээр ажиллаж байгаа. Учир нь “сонгуульд англи хэлтэй өчүүхэн тооны сонгогчид оролцох юм” гэж ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тайлбарлав. Сонгууль явагдсаны дараа сайтыг хаах бөгөөд, тодорхой хугацаанд байсаар байх аж. Ийм сайтын үнэ 1 сая 100 мянган рублийн өртөгтэй  /300 жаахан илүүтэй мянган доллар/ юм.  Санхүүжилт сонгуульд нэр дэвшигчийн хүрээнд хэрэгжиж байгаа.