Иран улс  МАГАТЭ-гийн байцаагч нарыг  хүлээн авахаар зөвшөөрлөө. Тэд тус улсад цөмийн хөтөлбөр цэргийн чиглэлтэй эсэхийг тодорхойлох ёстой юм.  Агентлагийн Вена дахь төвөөс уламжилснаар, 1-р сарын 28-нд тус байгууллагын ерөнхий захирлын орлогч дарга  Герман Накаертс тэргүүтэй төлөөлөгчид явж магадгүй байна. Өмнө нь Тегеран МАГАТЭ-гийн мэргэжилтэнүүдийг түүний цөмийн объектуудад ирж, энхийн зориулалттай гэдгийг харуулахыг хүсч байсан юм. Пүрэв гаригт парламентын спикер Али Лариджани  мэдэгдэлдээ, Тегеран /НҮБ ын АЗ-ийн гишүүн 5 орон болон Герман/ цөмийн сэдвээр   “зургаан талт хэлэлцээрийг” сэргээхэд бэлэн байна гэсэн юм.