Москва европын хотуудын жишгээр жуулчлалын карттай болов. Хотын засаг захиргаанд  мэдээлснээр, түүгээр музейнүүд болон нийтийн тээвэр болоод зарим дэлгүүрүүд хөнгөлттэй үйлчлэх юм байна.  Түүнчлэн театр, музей үзэхэд зориулан нэгдсэн тасалбартай болох асуудлыг судлаж байгаа аж. Ингэснээр  байгууллага тус бүрд тасалбар авснаас хямд тусах юм.