Өнөөдөр Төрийн дум 12-р сарын 4-нд явагдсан  парламентын сонгуулийн зөрчлүүдийг  хэлэлцэх    ээлжит бус  “Засгийн газрын цагийг ”  1-р сарын 27-нд явуулах тогтоолын төслийг баталлаа. Депутатууд хэлэлцүүлэгт Сонгуулийн төв комиссийн тэргүүн Владимир Чуров, Оросын Мөрдөн байцаах хорооны тэргүүн Александр Бастрыкин, ДХЯ-ны сайд Рашид Нургалиев болон Ерөнхий прокурор Юрий Чайка нарыг дууджээ. Тогтоолын төслийг Думын бүх фракцууд дэмжисэний дотор  “Нэгдсэн Орос” нам байв. Сөрөг хүчнийхэн “хатуу яриа” явуулах шаардлагатай байгаа тухай, сонгуулийн хуурмаг зүйлүүдийг таслан зогсоох болон гаргасан алдаануудыг засгийн эрх баригчид хариуцах ёстой гэж мэдэгджээ. Харин нэгдсэн орос намынхан яриа хэлэлцээнд бэлэн байгаагаа амлав.