Эрхүү муж ойрын жилүүдэд  Монголын  жижиг, дунд бизнесийг хүчтэй хөгжүүлж, Хятадын  бизнесүүдтэй  өрсөлдөхөөр төлөвлөөд байна. Энэ тухай Монгол дахь Эрхүү мужийн төлөөлөгчийн газрын тэргүүн  Евгений Лиштованный хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

“Монгол улсын нутаг дэвсгэр дээр  ажил хэрэгч, хүмүүнлэгийн идэвхи санаачилга гаргахын төлөө хүчин чармайх болно” гэж  тэр хэллээ. Тухайлбал, Эрхүүгээс  600 км зайтай   оросын хил дээр орших гадаадын хөрөнгө оруулагчдад Зүүн-Өмнөд Азийн зах зээл рүү гарахад илүү давуу талтай   Алтанбулагийн эдийн засгийн  чөлөөт бүсэд эрхүүгийн бизнесийн төлөөлөгчдийг анхаарлаа хандуулахыг уриалав.

Төлөөлөгчийн газрын тэргүүний ярьснаар, тэд одооноос  монголын түншүүдтэйгээ эрчим хүч, аялал жуулчлал болон хүнсний салбаруудын нилээд хэдэн төслүүдээр   яриа хэлэлцээ явуулж  байна.Ингэхдээ тэд харилцан бэлэн бүтээгдэхүүн гаргах тухай тохиролцох юм.

Өнөөдөр монголын зах зээл дээр Эрхүү мужийн хүнсний бизнесийн тэргүүлэгч тос, мах болон сүүн бүтээгдэхүүний “Янта”  болон хөдөө аж ахуйн “Белореченское” холдингуудын  бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа нь чамлалттай юм. «Белореческое» холдинг монголын нутаг дэвсгэр дээр мах боловсруулах үйлдвэр барьж, дараа нь тус мужид нөөшилсөн махан бүтээгдэхүүн нийлүүлэхээр зорьж байгаа юм.

Евгений Лиштованнын үзэж байгаагаар, дээрх төслүүд хоёр улсын хоорондын  худалдаа-эдийн засгийн харилцааны тэгш бус тэнцэлийг тэнцвэржүүлэх боломжтой юм. 2011 оны 6 сарын хугацаанд Оросоос 355,6 сая долларын бараа нийлүүлсэн бол Монголоос  3,7 сая долларын бараа импортоор орж иржээ. Гэхдээ монголоос  оросын зах зээлд мах нийлүүлэхэд квот нэмэгдүүлэх  асуудлаар Улаанбаатар Москвад  нэг бус удаа хандсан юм.

Ингэхдээ Эрхүү мужийн Монгол улс руу нийлүүлж байгаа бараа одоогийн байдлаар сүрхий цохилтонд орж байна. Яагаад гэвэл 80-95 % ШТБ  эзэлж байна. Гадаадын түлш нийлүүлэлтээс бүрэн шалтгаалдаг Монгол улс өөрийн нутаг дэвсгэр дээр нефтийн бүтээгдэхүүн  олборлох бодолтой  байгаа. Дэлхийн түлшний дэмжлэгээр, тэр дундаа Британий ВР тусламжаар нефть боловсруулах анхны өрөмдлөгийн төхөөрөмжүүд ирээд байна. Харин Хятад улс нилээд хэдэн жижиг  нефть боловсруулах үйлдвэр барихаар тооцоолж байна.

Монгол улсын нийслэл Улаанбаатарт гэр хороолол ихтэй,тэдгээр нь чулуун нүүрс хэрэглэдэг тул,  өвөлдөө нүүрсний утаа униар  маш их байдаг  юм. Эрхүү муж Эрхүүгийн Техникийн их сургуулийн үндэсний судалгааны төвийн суурь судалгааг үндэслэн шингэн түлшний үйлдвэрлэлийг нэвтрүүлэх талаар яриа хэлэлцээ хийж байна.