Афганы мансууруулах опиумны үнэ 2011 онд нилээд нэмэгдэсэн тухай Би-би-си телевизийн корпорац уламжлав. 2010 онд намуу цэцэгний тариалан мөөгөнцөрт идэгдэхэд опиумны үнэ нэмэгдэж эхэлсэн юм. 2011 онд тариаланчид мөөгөнцөртэй тэмцэж чадсан төдийгүй, тариалангийн талбайнууд урьдын ургацаа авах болсон ч үнэ хэвээр байсан юм.  Афганистаны тариаланчид өнгөрсөн жил 1,4 тэрбум доллар олсон нь Афганистаны ДНБ-ний 9 орчим хувьтай тэнцэх юм.  Афганистан-дэлхийн томоохон опиум үйлдвэрлэгч юм. Опиумыг морфитэй хольж героин үйлдвэрлэхэд ашигладаг байна.