Мьянмын /хуучин Бирм / ерөнхийлөгч Тхейн Сейн 651 хоригдолд өршөөл үзүүлэх тухайгаа зарлав гэж Би-би-си уламжлав. Суллагсдын дотор 1988 оны засгийн газрын эсрэг олон нийтийн жагсаалд оролцсон хүмүүс байгаа юм. Тэднийг  баасан гаригаас эхлэн чөлөөнд гаргах болно. Ийм шийдвэр гаргахыг  дэлхийн хамтын нийгэмлэг, тухайлбал, эрхийг хамгаалагчид  тулгасан юм.Тэдний үзэж байгаагаар  Мьянмын гянданд 2 мянга орчим улс-төрийн хоригдлууд байгаа аж.  Сүүлийн 50 жилд анх удаа  Мьянмд 1-р сарын 5,6-нд  Их Британий ГХЯ-ны тэргүүн Уильям Хейг  айлчилсан юм. Тэр шинэ эрх баригчдыг тус улсад ардчилсан шинэчлэлтүүдийг үргэлжлүүлж,  улс-төрийн хоригдолуудыг суллахыг уриалсан юм.