Японы ГХЯ ны тэргүүн Коитиро Гэмба бямба гаригт өмнөд Курилыг нисдэг тэрэгнээс харах болно. Энэ тухай баасан гаригт сайд өөрөө мэдэгджээ. “Би өөрийн нүдээр эдгээр арлуудыг харахыг хүсч байна” гэж Гэмба тэмдэглэжээ. Японы санаархаж байгаа  Өмнөд Курилын цуваа арлууд Москва, Токиогийн хоорондын харилцааны  гол асуудлуудын нэг  юм.  Арлууд хуучин ЗСБНХУ-д Дэлхийн II Дайны дүнд ирсэн бөгөөд Орос улсын тусгаар тогтнол  олон улсын баримт бичгийн дагуу баталгаатай юм.